Н.Саарал: “Тэнгри транс”, “Ульгансар транс”-ын эзэн А.Адъяасүрэн хаана байна. Би буруугүй гэж хэлэх гэж ирсэн юм уу
2022 оны 12 сарын 21
Нүүрсний олборлолт, тээвэрлэлт, экспорттой холбоотой Ерөнхий хяналтын сонсгол Төрийн ордонд болж байна.
Тээвэрчдийн төлөөлөл Саарал “Монгол Улсад нэг өдөрт 8 сая ам.доллар буюу 27.5 тэрбум төгрөг оруулахын тулд жолооч нар өдөр шөнөгүй, нойр хоолгүй, гэр бүл бүлээсээ хол газарт олон сар хөдөлмөрлөж байгаа. Энэ хулгайг энэ залуус хийсэн болж хувираад байгаа юм уу.
9,000 жолооч буруутай гэх утгатай юм яриад байгаа ХЗДХ-ийн сайд Х.Нямбаатар хаана байна?
- “Тэнгри транс”, “Ульгансар транс” группийн эзэн УИХ-ын гишүүн А.Адъяасүрэн. Би буруугүй гэж хэлэх гэж ирсэн юм уу.
- Тухайн үед Уул уурхай, хүнд үйлдвэрлэлийн сайдаар ажиллаж байсан Д.Сумъяабазар нар. Тэд ирэх ёстой.
Энд суугаа хүмүүс бодвол би нүүрс хулгайлаагүй гэж хэлэхээр ирсэн байх. Улс орон чинь дампуураад, эх орон чинь сүйрэх гэж байхад явж ажлаа хий." гэв.
Мэдээнд өгөх таны үнэлгээ?
1
1
643610
2 эможи
ARSLAN.mn сайтад сэтгэгдэл оруулах: