Уул уурхайн салбарын 100 жил ойг тохиолдуулан “Багануур” ХК-ийн ажилтнуудыг төрийн одон, медалиар шагналаа Уул уурхайн салбарын 100 жил ойг тохиолдуулан “Багануур” ХК-ийн ажилтнуудыг төрийн одон, медалиар шагналаа
Сонгууль 2024 7 хоногийн тойм -22°C 2639.86 ₮
11 сарын 25, Даваа
Өнөөдөр

Arslan.mn

Уул уурхайн салбарын 100 жил ойг тохиолдуулан “Багануур” ХК-ийн ажилтнуудыг төрийн одон, медалиар шагналаа

2022 оны 12 сарын 22

Arslan.mn

Уул уурхайн салбарын 100 жил ойг тохиолдуулан “Багануур” ХК-ийн ажилтнуудыг төрийн одон, медалиар шагналаа

Монгол Улсад уул уурхай, эрчим хүч, нүүрсний салбар үүсэж хөгжсөний 100 жилийн ой энэ жил тохиож буй. Энэ хүрээнд “Багануур” ХК-ийн Уурхайчдын баяр хурал өнөөдөр тус компанийн хурлын танхимд болж, УИХ, Засгийн газрын гишүүн, Монгол Улсын Шадар сайд С.Амарсайхан, УИХ-ын гишүүн Ц.Сандаг-Очир тэргүүтэй албаны төлөөлөгчид оролцож баяр хүргэлээ.

Өнгөрсөн 44 жилийн түүхэнд бид тоног төхөөрөмжийн шинэчлэл хийж бүтээмжийг дээшлүүлэн дотоод нөөц боломжоо бүрэн дайчлан ажилласнаар өнгөрсөн жилүүдэд 477,3 сая.м3 хөрсийг хуулан, 128,4 сая.тн нүүрсийг олборлон борлуулж, нийт 856,5 сая.м3 уулын цулын ажлыг хийж гүйцэтгэсэн талаар тус компанийн Гүйцэтгэх захирлын үүрэг гүйцэтгэгч Д.Түвшинжаргал хэлсэн юм.

Арга хэмжээг нээж Монгол Улсын Шадар сайд С.Амарсайхан “Улиран одож буй 2022 онд "Багануур" ХК 4,4 сая тн нүүрс олборлон борлуулж төлөвлөгөөт зорилтоо 108 хувиар давуулан биелүүлж, улсын төсөвт 19,5 тэрбум төгрөгийг төвлөрүүлсэн нь улс орны нийгэм, эдийн засаг хүндхэн байгаа энэ цаг үед ачааны хүндээс үүрэлцэж буй томоохон хувь нэмэр билээ.

Уурхайчдын ажил хөдөлмөр хэчнээн хүнд хүчир байдгийг, уурхайчдын алдар гавьяа хэрхэн ямар үнэ цэнээр бичигддэгийг би уурхайчны хүүгийн хувьд сайн мэднэ ээ. Багануурын уурхайн ахмад уурхайчдаас маань энэ жил 2 Аж үйлдвэрийн гавьяат ажилтан, нэг Гавьяат Уурхайчин төрсний зэрэгцээ Хөдөлмөрийн баатар цолтон төрөн гарсан нь уурхайчдын хөдөлмөр зүтгэлийг Төр засаг өндрөөр үнэлсэн түүхэн баярт үйл явдал юм. Уурхайчдын халуун голомтоос төрөн гарсан эрхэм хүндэт Гавьяатууд болон Хөдөлмөрийн баатар Г.Отгонпүрэв гуайдаа Монгол Улсын Засгийн газрын нэрийн өмнөөс болон хувиасаа чин сэтгэлийн талархал илэрхийлье. Улсын маань хөгжил дэвшил илчит галын дөл лугаа өөдөө бадамлаж, Уурхайчдын яруу алдар өнөд мандан бадрах болтугай” хэмээн онцоллоо.

Уурхайчдын баярын арга хэмжээний үеэр УИХ-ын гишүүн Ц.Сандаг-Очир “Төрийн өмчийн компаниуд үр ашиггүй ажилладаг байдлыг халж, үр өгөөжийг нэмэгдүүлэх талаар УИХ, Засгийн газраас бодлогын олон чухал арга хэмжээг авч ажиллаж байна” хэмээв.

Уул уурхайн салбарын 100 жил ойг тохиолдуулан Монгол Улсын Ерөнхийлөгчийн зарлигаар Хөдөлмөрийн гавьяаны улаан тугийн одонгоор Үйлдвэр технологи эрхэлсэн дэд захирал Н.Базарсүрэнг, Алтангадас одонгоор Уулын 2-р хэсгийн Экскаваторын машинч Ш.Баатархүү, Техникийн бодлогын хэлтсийн Ерөнхий цахилгаанчин Д.Батболд, Үйлчилгээ автомашины хэсгийн жолооч Л.Чомбо, Ахмад уурхайчин Ш.Алгаа, Б.Наранчимэг нар, Хөдөлмөрийн хүндэт медалиар 6 хүн шагнуулсан бол салбарын шагналаар мөн шилдэг ажилтнуудыг шагнаж урамшууллаа.

Arslan.mnArslan.mnArslan.mnArslan.mnArslan.mn

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
1
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
643648
2 эможи

Ахмад уурхайчин
2022-12-22 14:31
Овоо дээ. Хэдэн уурхайчидын маань төлөөлөл, эрчим хүчний эх ундарга нүүрсний салбарынхаа хамт олны минь хөдөлмөр бүтээлийг үнэлсэн төрдөө баярлалаа.
keyboard_arrow_up