Ж.Ганбаатар: Чалкогийн гэрээг СУНГАСАН НЬ ҮНЭН Ж.Ганбаатар: Чалкогийн гэрээг СУНГАСАН НЬ ҮНЭН
Сонгууль 2024 7 хоногийн тойм -22°C 2639.86 ₮
11 сарын 23, Бямба
Өнөөдөр

Arslan.mn

Ж.Ганбаатар: Чалкогийн гэрээг СУНГАСАН НЬ ҮНЭН

2022 оны 12 сарын 22

УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаан үргэлжилж байна. Хуралдаанаар Уул уурхайн бүтээгдэхүүний биржийн тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүдийн эцсийн хэлэлцүүлгийг хийж байна.

Хэлэлцэж буй асуудалтай холбогдуулан УИХ-ын гишүүд асуулт асууж, хариулт авч байна. Мөн үеэр УИХ-ын гишүүн Ж.Мөнхбат Чалкогийн гэрээ дууссах эсэхийг тодруулсан юм. Тэрбээр "Чалкогийн гэрээ дуусаагүй юу. Чалкогийн гэрээ 2017 оны дөрөвдүгээр сард дуусаж байсан. 350 сая ам.долларыг нь Ж.Эрдэнэбатын Засгийн газарын үед төлж дуусгасан. Гэтэл одоо дахиад таван жилээр сунгаад 2027 оны дөрөвдүгээр сар хүртэл 17 хувийн хөнгөлөлттэйгөөр өгөхөөр гэрээ сунгасан гээд нийгмийн сүлжээгээр ярьж байна" гэв.

Түүний хариултад УУХҮ-ийн сайд Ж.Ганбаатар хариуллаа. Тэрээр "Чалкогийн гэрээг сунгасан нь үнэн. Тийм учраас Засгийн газар БЭТ томилсон. Завхарсан асуудал байгаа учраас тэр" гэж хариуллаа.

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
1
ouch an post
confuse an post
1
angry an post
643653
3 эможи

ard
2022-12-23 09:49
хужаагиин өриигтөлөөд дууслааа гэж хотгор шангын хулгаач хуцсандаааа
keyboard_arrow_up