Сэтгэл санааны хохирлыг тооцож ОЛГОДОГ БОЛЛОО Сэтгэл санааны хохирлыг тооцож ОЛГОДОГ БОЛЛОО
Сонгууль 2024 7 хоногийн тойм -22°C 2639.86 ₮
11 сарын 25, Даваа
Өнөөдөр

Arslan.mn

Сэтгэл санааны хохирлыг тооцож ОЛГОДОГ БОЛЛОО

2022 оны 12 сарын 26

УИХ-ын чуулганы баасан гаригийн хуралдаанаар Шүүх шинжилгээний тухай хуулийн шинэчилсэн найруулгыг эцэслэн баталлаа. Хуулиар шүүх шинжилгээ хийх процессыг нарийвчлан зохицуулж, олон нийтийн дунд сэтгэл санааны хохирол гэж яригдаж ирсэн сэтгэцэд учирсан хор уршгийн зэрэглэлийг шүүх шинжилгээгээр тогтоох, шүүх мөнгөн дүнгээр үнэлэх, хохирлыг барагдуулах үйл ажиллагааг тусгаж, эрүү, иргэний зэрэг хуулиудад нэмэлт өөрчлөлт оруулж хуульчилсан байна.  Гэмт хэргийн хохирогчид сэтгэл санааны хохирлыг ялгамжтай тогтоож ирсэн байдал арилж, хүн бүрт хууль тэгш, хүртээмжтэй үйлчлэх боломж бүрдэж, хохирогчийн хууль ёсны эрх ашиг сонирхлыг хамгаалах, эдийн болон эдийн бус хохирлыг нөхөн төлүүлэх харилцаанд ахиц дэвшил гарах боломжтой болно.  

Түүнчлэн энэ хуулиар хууль бус үйл ажиллагааны улмаас байгаль экологи, хүрээлэн байгаа орчинд учруулсан хохирлыг шүүх шинжилгээгээр тогтоож, үнэлгээг тооцох, цахим технологи, инженер техникийн шинэ төрлийн шинжилгээг шүүх шинжилгээний байгууллагад нэвтрүүлжээ. Ингэснээр шүүх шинжилгээний байгууллагын хараат бус, бие даасан байдал хангагдаж, хэнээс ч хараат бусаар технологийн шийдлээр ажиллах боломж нэмэгдэж, шүүх шинжилгээний байгууллагын шинжээчийн аюулгүй байдал, нийгэм, эдийн засгийн баталгаа дээшилж байна гэж хууль санаачлагчид мэдээллээ. “Шүүх шинжилгээний тухай хууль” 2023 оны нэгдүгээр сарын 1-ээс мөрдөгдөж эхэлнэ.

Эх сурвалж: "Зууны мэдээ" сонин
Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
1
wow an post
1
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
3
angry an post
643690
15 эможи

Иргэн Осохбаяр
2022-12-26 19:09
"Эдийн бус Сэтгэл санааны хохиролыг нөхөн төлүүлэх харилцаанд ахиц дэвшил гарах боломжтой боллоо"гэнээ.Үүнийг хэрхэн ойлгох юм бэ? Наад зах нь задлан шинжилгээ хийхдээ хуудуутай худлаа ажиллагаа хийдэг "Шүүхийн задлан шинжилгээний" мэргэжилтнүүдийн ажиллагаанаас ямар дүгнэлт хийх вэ? Эргэлзээтэй л байна
keyboard_arrow_up