Х.Нямбаатар: Аялал жуулчлалыг дэмжих багц хуулийн төслийг өргөн барилаа Х.Нямбаатар: Аялал жуулчлалыг дэмжих багц хуулийн төслийг өргөн барилаа
Сонгууль 2024 7 хоногийн тойм -22°C 2639.86 ₮
11 сарын 25, Даваа
Өнөөдөр

Arslan.mn

Х.Нямбаатар: Аялал жуулчлалыг дэмжих багц хуулийн төслийг өргөн барилаа

2022 оны 12 сарын 27

ХЗДХ-ийн сайд Х.Нямбаатар өчигдөр Казиногийн тухай хууль, Морин бооцоот уралдааны тухай хууль, Төлбөр тааварт тоглоомын тухай хуулийн төслүүдийг УИХ-ын дарга Г.Занданшатарт өргөн мэдүүллээ.  Улмаар хуулийн төсөлтэй холбоотойгоор байр сууриа илэрхийлсэн юм. 

-Аялал жуулчлалыг дэмжих багц хуулийн төслийг парламент хэлэлцэхээр болж байна.   Хуулийн төслүүдэд ямар асуудлыг тусгав?

-УИХ анх 1998 онд Казиногийн тухай хуулийг баталж байсан. Харамсалтай нь, тухайн үед үүссэн нөхцөл байдал, авлига албан тушаалын гэмт хэрэгтэй холбогдуулж, уг хуулийг хэрэгжиж эхлэхээс нь өмнө УИХ хүчингүй болгож байсан. Дэлхийн маш олон оронд цэнгээнт аялал жуулчлалын хөтөлбөртөө казиног  оруулдаг.  Монгол Улс аялал жуулчлалыг хөгжүүлье гэвэл гарцаа байхгүй Казиногийн тухай хуулийг баталж, түүгээр дамжуулж, аялал жуулчлалын урсгалыг нэмэгдүүлэх шаардлага байгаа. Мөн Морин бооцоот уралдааны тухай хуулийг өргөн барилаа. Бид ашгийн төлөө бус Хонконгийн хууль эрх зүйн орчинд илүү суурилж, энэ хуулийг боловсруулсан. Урд, хойд хөршүүд бүх улс орнууд сонгодог морин уралдааны соёл өндөр хөгжсөн байдаг. Тэр утгаараа аялал жуулчлалын том бүтээгдэхүүн болгох, залуучууд чөлөөт цагаа зөв боловсон өнгөрүүлэх соёл болгох зорилгоор хуулийг боловсруулсан. 

-Бооцоот төлбөр тааварт тоглоомын тухай хуулийн төслийн тухайд?

- Манайд сугалаа, бооцоот тоглоом нь  эрх зүйн зохицуулалтгүй.  Хууль зүй, дотоод хэргийн сайдын эрхлэх асуудал, Сангийн сайдын эрхлэх асуудлын хүрээнд  тусгай зөвшөөрөл олгох зохицуулалттай. Дотооддоо спортын уралдаан тэмцээнүүдэд бүрэн эрхэт төлөөлөгч томилдог тавьдаг эрх зүйн орчныг энэ Бооцоот төлбөр тааварт тооцооны тухай хуулиар оруулж ирэхээр зорьж байна. 

-Казино байгуулснаар эдийн засгийн үр өгөөжийг хэрхэн харж байна вэ?

-Бид Казионгийн тухай хуулийн төслийг боловсруулахын өмнө Макаогийн эрх зүйн орчныг илүүтэй судалсан. Сингапур, Америк Европын Казиногийн хуулийг ч судалсан. Би энэ хуулийн төслүүд дээр сүүлийн дөрвөн жил суусан. Гадаадын улс орнуудад БОАЖЯ-ны нөхдүүдтэй хамт явж, судалсан зүйл ч бий. Макао улсын төсвийнхөө бүх орлогыг зөвхөн казиногоос бүрдүүлдэг. 2002 оны үед казиногийн либералчлалыг эхлүүлсэн, 2006 оноос дэлхийд тэргүүлэх чиглэл рүү гарч ирсэн гэдгийг албаны хүмүүс нь мэдээлж байсан. Төслийн амин сүнс нь хэн нэг хүн өөртөө давуу байдал, бусдад давуу байдал үүсгээд Казиногийн хуулийн дагуу лицензийг аваад, бусдад дамлаж зарах тухай ойлголтыг боломжгүй болгож, хааж өгсөн. Тодруулж хэлбэл, 300 сая ам.доллараас дээш бодит хөрөнгө оруулалт оруулахаа илэрхийлснээр казиногийн тусгай зөвшөөрөл олгоно. 300 сая ам.доллар гэдэг нь нэг их наяд төгрөг гэсэн үг. Мөн казиногийн үйл ажиллагаа эхэлсэнээс хойш өдөр тутам олсон орлогынх нь 40 хувийг Казиногийн орлогыг албан татвар болгон хураана.  Мөн  30 жилийн дараа нийт казиногийн ширээний 50 хувь нь Монгол Улсын Засгийн газрын өмчлөлд шилжих хуулийг боловсруулсан. Эдийн засгийн хямралыг гэтлэн туулахын тулд бусад салбараа солонгоруулъя гэж байгаа нөхцөлд маш бодит бөгөөд тодорхой хөрөнгө оруулалт оруулж ирж, Монгол Улсын төсөвт жин дарахуйц салбар болно гэж тооцож оруулж ирж байгаа. Үнийн саналаас гадна техникийн санал орж ирнэ.  Дэлхийн зах зээл дээр тодорхой хэдэн тоглогчид, бизнес эрхлэгчид өрсөлддөг учраас казиног ямар богино хугацаанд барьж байгуулах вэ, ямар менежменттэй явуулах вэ гэдгээ маш сайн мэдэх тодорхой тоглогчид үнийн саналаа өгч, орж ирнэ гэсэн хүлээлттэй байна.

-Монгол хүн хөрөнгө оруулалт хийгээд орж ирэх боломжтой юу?

-Манайд бол нэг их наядаас дээш хэмжээний хөрөнгө оруулалт гаргаад энэ өрсөлдөөнд ороод, техникийн санал даваад гарч ирэх хөрөнгө оруулагч ховор байх.  Гэхдээ консерциум болж орж ирэхийг үгүйсгэх аргагүй.

 

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
1
643719
1 эможи

keyboard_arrow_up