Д. Тогтохсүрэн: Нүүрсний хулгайтай холбоотой асуудал дээр УИХ, Засгийн газар манлайлал үзүүлж ажиллах ёстой Д. Тогтохсүрэн: Нүүрсний хулгайтай холбоотой асуудал дээр УИХ, Засгийн газар манлайлал үзүүлж ажиллах ёстой
Сонгууль 2024 7 хоногийн тойм -22°C 2639.86 ₮
11 сарын 25, Даваа
Өнөөдөр

Arslan.mn

Д. Тогтохсүрэн: Нүүрсний хулгайтай холбоотой асуудал дээр УИХ, Засгийн газар манлайлал үзүүлж ажиллах ёстой

2023 оны 1 сарын 02

УИХ дахь МАН-ын бүлгийн хуралдаанаар хоёр асуудал хэлэлцсэн талаар тус намын бүлгийн дарга Д.Тогтохсүрэн мэдээлэл өглөө. 

Тэрбээр "Нийтийн албанд нийтийн болон хувийн ашиг сонирхлыг зохицуулах, хувийн ашиг сонирхлоос урьдчилан сэргийлэх тухай хууль болон цаг үеийн асуудлууд болох үнийн өсөлт, нүүрсний асуудлыг хэлэлцлээ.

Бараа бүтээгдэхүүний үнийн өөрчлөлт импортоос хамаарч байгаа. Тиймээс импортыг нээх чиглэлд онцгой анхаарах хэрэгтэй гэдэг дээр гишүүд санал хэллээ. Нүүрсний хулгайтай холбоотой асуудал дээр УИХ, Засгийн газар манлайлал үзүүлж ажиллах ёстой. Энэ хүрээнд авлигын Авлигын эсрэг, Ашиг сонирхлын зөрчлөөс урьдчилан сэргийлэх хуульд тодорхой өөрчлөлт хийх шаардлагатай. УИХ, Засгийн газрын хамтарсан ажлын хэсэг гарч, хууль эрх зүйн орчныг боловсронгуй болгох чиглэлд анхаарах шаардлагатай гэж үзсэн.

Цаашид томоохон бүтээн байгуулалттай холбоотой шууд гэрээ байгуулах асуудлыг УИХ-аар оруулж, хэлэлцүүлж байж шийдвэрлүүлдэг эрх зүйн орчныг бүрдүүлэх нь зүйтэй хэмээн бүлгийн гишүүд үзлээ" гэлээ.

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
643845
0 эможи

зочин
2023-01-03 09:50
та дандаал энгийн юм ярьж суухийм наад хуучин арга барилаасаа салаач угаасаал үүрэг байх ёстой биздээ
Зочин
2023-01-02 15:18
Битгий худлаа хуцаад бай новшоо.
keyboard_arrow_up