Д.Амарбаясгалан: Онцгой дэглэм тогтоодог бүрэн эрхийг УИХ-д олгоно Д.Амарбаясгалан: Онцгой дэглэм тогтоодог бүрэн эрхийг УИХ-д олгоно
Сонгууль 2024 7 хоногийн тойм -22°C 2639.86 ₮
11 сарын 25, Даваа
Өнөөдөр

Arslan.mn

Д.Амарбаясгалан: Онцгой дэглэм тогтоодог бүрэн эрхийг УИХ-д олгоно

2023 оны 1 сарын 02

УИХ дахь  МАН-ын бүлэг шинэ оны анхны хуралдаанаа хийлээ. Хуралдаанаар хоёр асуудал хэлэлцсэн байна. 

ЗГХЭГ-ын дарга Д.Амарбаясгалан бүлгийн хуралдаанаар хэлэлцсэн асуудалтай холбогдуулан "Монголын төрөөс ард иргэдийн шаардаж байгаа зүйл бол шударга ёс тогтоох, ард иргэдэд тэгш боломж олгох асуудлаар удаа дараа шаардлага тавьж байгаа. Иймээс Засгийн газар УИХ-тай хамтран үүсээд байгаа асуудлын учир шалтгааныг ард иргэдтэйгээ хамтран хэлэлцэж, гарц шийдлээ олж тогтоох ёстой. Ард иргэдийг бухимдуулаад байгаа авлига, хүнд суртал, ашиг сонирхлын зөрчилтэй байдлыг таслан зогсоох чиглэлд багц арга хэмжээг авч ажиллах нь бидний үүрэг юм. Авлига, хүнд суртал, ашиг сонирхлыг үүсгээд байгаа асуудал дээр УИХ, Засгийн газар хамтарсан ажлын хэсэг байгуулж, ажиллахаар боллоо. Мөн Онцгой дэглэм тогтоодог бүрэн эрхийг УИХ-д олгох хууль эрх зүйн орчныг өөрчлөх асуудлыг хөндсөн. Цаашид улс орны нийгэм эдийн засагт нөлөөлөл үзүүлж байгаа салбарт Онцгой дэглэм тогтоох  нь УИХ-ын эрх мэдэлд байлгадаг болгох хууль эрх зүйн орчныг бүрдүүлнэ" гэсэн юм. 

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
643848
0 эможи

keyboard_arrow_up