Б.Лхагважав: Газрын хэвлийн баялаг хэдхэн албан тушаалтных болоод дуусаж байна
2023 оны 1 сарын 04
“Нийгэм, улс төр, эдийн засгийн тулгамдсан асуудал гарц шийдэл” эрдэм шинжилгээний бага хурал төрийн ордонд өнөөдөр /2023.01.04/ болж байна.
Энэ үеэр Эдийн засагч Б.Лхагважав “Төрийн өмч, санхүүг төрөөс хамгаалсан зохицуулалт байхгүй. Асар их бохир мөнгө буцаагаад төрийг бохирдуулж байна. Асуудлыг шийдэж чадаагүйг ерөөсөө бөөцийлж болохгүй.
Өнөөдөр нийгмийн бухимдлыг арилгаж, хэдэн хүн хуралдсан болгож өнгөрөөж болохгүй. Ерөнхийлөгч байсан хүмүүс уул уурхайтай холбогдож байна. Газрын хэвлийн баялаг хэдхэн албан тушаалтных болоод дуусаж байна. Мухардлаас гарах гарц хайж байгаа болохоос эрх баригчдын хоорондын зодооныг аргалсан юм хийх ёсгүй" гэлээ.
Мэдээнд өгөх таны үнэлгээ?
1
643903
1 эможи
ARSLAN.mn сайтад сэтгэгдэл оруулах: