С.Молор-Эрдэнэ: Төрд уг нь мундгууд, элитүүд байх ёстой байхад мөнгө тараасан нь гарчхаад байна С.Молор-Эрдэнэ: Төрд уг нь мундгууд, элитүүд байх ёстой байхад мөнгө тараасан нь гарчхаад байна
Сонгууль 2024 7 хоногийн тойм -22°C 2639.86 ₮
11 сарын 25, Даваа
Өнөөдөр

Arslan.mn

С.Молор-Эрдэнэ: Төрд уг нь мундгууд, элитүүд байх ёстой байхад мөнгө тараасан нь гарчхаад байна

2023 оны 1 сарын 04

Arslan.mn

“Нийгэм, улс төр, эдийн засгийн тулгамдсан асуудал гарц шийдэл” эрдэм шинжилгээний бага хурал төрийн ордонд өнөөдөр /2023.01.04/ болж байна.

Энэ үеэр Философич С.Молор-Эрдэнэ " Манай улс төрийн систем, засаглал, парламент хэтэрхий барууны системийг ойлгосон, ойлгоогүй буулгасан нь их том алдаа. Тэрийгээ одоо бүгд ойлгож байна. Тэгээд төр гацаанд орчихсон, засаглал түгжрэлд орчихсон байна. Гацаанд орсон цаад шалтгаан нь монголчууд нэг том сэдвийг орхиж яваад байсан. Тэр нь философийн сэдэв юм. Шударга байх, тэгш эрхтэй байх бүгд философиос гаралтай.

Улс төр бол шударга байдал, тэгш эрхэд суурилж явдаг. Монголын ард түмэнд тохирсон шударга ёс, эрх чөлөө гэдэг ойлголтуудыг бид одоо ярих ёстой. 

Төрд уг нь мундгууд, элитүүд байх ёстой байхад мөнгө тараасан нь гарчхаад байна. Яаж мөнгө тараасан хүнийг дээшээ гаргадаггүй болгох вэ гэдэг үндсэн жижиг асуудлаас эхэлж ажиллах цаг болсон." гэв.

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
643908
0 эможи

Зочин
2023-01-04 22:27
Яаж гэдэг аргаа ярьмаар юм. Болохгуй байгааг бугд л мэдэж байна.
Хүмүүн
2023-01-04 14:09
Мөнгө өгвөл авчихаад , таалагдахгүй бол нэрийг нь дугуйлах албатай юм уу ? Хэн нэрийг нь зурсан зураагүй гэж харах юм бэ ? Мөнгө өгсөн хүнээс өөр олигтой нэр дэвшигч байхгүй болоод мөнгө өгсөн хүн гараад байна .
keyboard_arrow_up