Х.Нямбаатар: Улс төрд нөлөө бүхий этгээдүүд төрөөс хэрэгжүүлж байгаа бүх төрлийн төсөл хөтөлбөрүүд, зээлд хамрагдах ЭРХИЙГ ХЯЗГААРЛАНА
2023 оны 1 сарын 04
Засгийн газрын хуралдааны шийдвэрийг танилцуулж байна.
ХЗДХ-ийн сайд Х.Нямбаатар, Нийтийн албанд нийтийн болон хувийн ашиг сонирхлыг зохицуулах, урьдчилан сэргийлэх тухай хуулийн төслийг боловсруулан Засгийн газрын хуралдаанд оруулж, дэмжлэг авлаа.
Сүүлийн жилүүдэд улстөрчийн олгоор нэр холбогдосн нүүрсний хулгайн гэх хэргийн асуудалд иргэд олон нийтийн жигшил зэвүүцэл дээд цэгтээ хүрээд байгаа энэ үед дээрх хуулийн төсөл маш чухал байна. Улс төрд нөлөө бүхий албан тушаалтанд:
- УИХ-ын гишүүн
- Сайдууд
- Аймаг нийслэлийн Засаг дарга, тэдгээрийн эхнэр нөхөр, хамтран амьдрагч, тэдгээрийн хүүхэд
Улс төрд нөлөө бүхий этгээдүүдийн хамаарал бүхий хүмүүс дараах эрхээ хязгааруулна.
- Төрийн албанд удирдах албан тушаал хаших
- Төрөөс хэрэгжүүлж байгаа бүх төрлийн төсөл хөтөлбөрүүд, зээлд хамрагдах эрхийг хязгаарлана.
- Төрөөс зарласан бүх хэлбэрийн тендерийн сонгон шалгаруулалтад оролцохгүй байх зохицуулалтыг хуулийн төсөлд орууллаа.
Мэдээнд өгөх таны үнэлгээ?
643914
0 эможи
ЗОЧИН
2023-01-04 14:54
өнгөрсөн борооны хойноос цув нөмөрч хэдэн хулгайч нар нь хахаж үхтлээ баяжсаны дараа хичнээн сайхан юм гаргаад тэрний оронд нүүрсний болон төрийн бусад хулгайчаа ил гаргаж зохих ял шийтгэлийг нь хурдан өгч шоронд явуулаад хулгайн хөрөнгийг нь улсын орлого болго
ARSLAN.mn сайтад сэтгэгдэл оруулах: