2022 онд УТААГ бууруулна хэмээн 20 орчим ТЭРБУМ ТӨГРӨГ зарцуулжээ 2022 онд УТААГ бууруулна хэмээн 20 орчим ТЭРБУМ ТӨГРӨГ зарцуулжээ
Сонгууль 2024 7 хоногийн тойм -22°C 2639.86 ₮
11 сарын 25, Даваа
Өнөөдөр

Arslan.mn

2022 онд УТААГ бууруулна хэмээн 20 орчим ТЭРБУМ ТӨГРӨГ зарцуулжээ

2023 оны 1 сарын 06

Arslan.mn

1. 4 сая хүн амтай нийслэл Улаанбаатар хот "Үхлийн хөндий" болж хувираад буй. Олон жил утаанаас салж чадахгүй явсаар 2019 оны өвөл Загсийн газрын тэргүүн, тухайн үеийн хотын даргын манлайллын үр дүнд утааг 50 хүртэл хувиар бодитоор бууруулж чадсан юм. Иргэдэд ч итгэл төрөв. 

Гэвч 2020 оны өвлөөс эхлэн Хотын Д.Сумьяабазар удирдаж эхэлснээр нийслэл буцаад утаанд угаартах явц руугаа ухралт хийсэн юм. Энэ жил хот тэр чигтээ "үхлийн хөндий" болж хувирсан нь иргэдийг бухимдуулж, амьд явах эрхэд нь ноцтой халдсан хэрэг болоод байна. 

Монгол Улсын үе үеийн Засгийн газар утааг бууруулах нэрээр хэдэн тэрбумаар нь цацсан байдаг. Тухайлбал, 2008-2016 онд агаарын бохирдлыг бууруулахын тулд 550 тэрбум төгрөг,  2017-2020 онд 456,1 тэрбум төгрөгийг улсын болон нийслэлийн төсөв, гадаадын зээл тусламжаас зарцуулсан ч агаарын чанарын үзүүлэлт стандарт хэмжээнд хүрээгүй гэдэг тайланг Үндэсний аудитын газраас гаргасан байдаг.

Харин өнгөрсөн жил буюу 2022 онд улсын хэмжээнд 20 орчим тэрбум төгрөгийг утааг бууруулахад зарцуулжээ. Гэвч үр дүнд нь утаа нь угаартуулж "үхлийн хөндий" болгосоор. 

Нийслэлчүүд утаагүй хэмээх сайжруулсан шахмал түлшийг дөрөв дэх өвөлдөө хэрэглэж байна. Гэвч агаарын бохирдлыг бууруулж, утаагүй Улаанбаатар болох зорилгодоо хүрч чадсангүй. Агаарын чанар, орчны бохирдол гамшгийн түвшинд хүрч хордсон хүүхэд, томчуудгүй эдгэрэхгүй ханиад тусаж, халуурч бүлээрсэн хүүхдүүд эмнэлэгтээ багтахгүй хэвтэн эмчлүүлж байна. Энэ хотод оршин суугаа 1.4 сая гаруй хүн эрүүл мэндээрээ хохирч, амь насаараа дэнчин тавьж амьсгалахын төлөө тэмцэж байна. 

Утааг бууруулах гол шийдвэр гаргах субьектууд нь өнгөрсөн хугацаанд энэ асуудлаас зугтаж, "дүлий төр" шиг аашилсаар ирсэн. 

Тодруулбал, Загсийг төлөөл утааг бууруулах ёстой Байгаль, Орчин аялал жуулчлалын сайд, Агаар орчныг бууруулах үндсэний хорооны дарга Б.Бат-Эрдэнэ нь "утаа миний ажил биш шүү" хэмээн олон нийтэд постолсон. Ингэж мэдэгдсэн хүн өнгөрсөн хугацаанд ч, цаашид ч энэ тал дээр юу ч хийхгүй нь тодорхой юм. Харин ажлаа хийхгүй юм бол өнгөрсөн онд зарцуулсан 20 тэрбум төгрөг хаашаа зарцуулагдсан бэ?! 

Харин Улаанбаатар хотын захирагч Д.Сумьяабазарын 2020-2024 оны мөрийн хөтөлбөрт нь утааг бууруулна гэж ороогүй, утааг бууруулах нь хотын ажил биш хэмээн хотын удирдлагуудаас мэдэгдэв. Хот зөвхөн шахмал түлшний түгээлтийг хариуцаж, санхүүжилтийг нь гаргадаг гэв. Хотын удирдлагуудын хэлж буйгаар утаа нь засгийн газрын ажил болохоос, хотын асуудал биш гэв. 

Дээрх шийдвэр гаргагч нарын байр суурьнаас харахад Улаанбаатарын утаа буурахгүй, энэ тал руу чиглэсэн улсын хэмжээнд ажил дорвитой хийгдэхгүй нь гэсэн үг. Тэгвэл хийгээгүй ажилд яагаад 20 тэрбум төгрөг зарцуулагдаж байгааг сайд Б.Бат-Эрдэнэ, хотын дарга Д.Сумьяабазар нараас асуумаар байна!!!

Өнгөрсөн хугацаанд их мөнгөөр орон нутаг, дагуул хотуудаа дэмжиж, хөгжүүлж үйлдвэрүүд байгуулсан бол ажлын байрыг мянга мянгаар бий болгох боломжтой байлаа. Нийслэлийн гэр хорооллын 200 гаруй мянган айл өрхийг орон сууцжуулах бодлогыг ч хэрэгжүүлэх боломж байв. 

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
1
643969
1 эможи

DR. PRADHAN
2023-01-09 14:03
БҮГДЭЭРЭЭ САЙН УУ!!!!! Бид олон нийтэд мэдээлэхийг хүсч байна; Та бөөрийг худалдахыг хүсч байна уу? Та санхүүгийн хямралын улмаас бөөрийг зарж борлуулах боломжийг эрэлхийлж байна уу, юу хийхээ мэдэхгүй байна уу? Дараа нь бидэнтэй холбоо бариад DR.PRADHAN.UROLOGIST.LT.COL@GMAIL.COM хаягаар бид танд бөөрнийх нь хэмжээгээр санал болгох болно. Яагаад гэвэл манай эмнэлэгт бөөрний дутагдалд орж, 91424323800802. имэйл: DR.PRADHAN.UROLOGIST.LT.COL@GMAIL.COM Yнэ: $780, 000 (Долоон зуун, Наян мянган доллар)
DR. PRADHAN
2023-01-09 14:03
БҮГДЭЭРЭЭ САЙН УУ!!!!! Бид олон нийтэд мэдээлэхийг хүсч байна; Та бөөрийг худалдахыг хүсч байна уу? Та санхүүгийн хямралын улмаас бөөрийг зарж борлуулах боломжийг эрэлхийлж байна уу, юу хийхээ мэдэхгүй байна уу? Дараа нь бидэнтэй холбоо бариад DR.PRADHAN.UROLOGIST.LT.COL@GMAIL.COM хаягаар бид танд бөөрнийх нь хэмжээгээр санал болгох болно. Яагаад гэвэл манай эмнэлэгт бөөрний дутагдалд орж, 91424323800802. имэйл: DR.PRADHAN.UROLOGIST.LT.COL@GMAIL.COM Yнэ: $780, 000 (Долоон зуун, Наян мянган доллар)
ШИНЭ станц
2023-01-09 09:02
ЦАХИЛГААНЫ эх үүсвэрээ нэмж, иргэддээ хямдруулсан цахилгаанаар хангах замаар л утаанаас салах боломжтой. САЙЖРУУЛСАН түлш үйлдвэрлэлд зарцуулж байгаа мөнгөнөөс их мөнгө цахилгааны хөнгөлөлт шаардахгүй. ТООЦООД үз.
Зангараа
2023-01-08 17:19
1990 оноос хойш утаа бууруулах нэрээр жил бүр хичнээн тэрбумыг төсөвлөж хулгай хийснийг тухай бүр ажиллаж байсан ЗГ, хэрэгжүүлэгч байгууллагуудын эрх бүхий хүмүүсээс буцаан авч төвлөрүүлэх ажлыг хэн хийх юм болоо? Хэрэг хуучирдаггүй.
Зочин
2023-01-08 07:13
Хайран мөнгө. Шал дэмий юманд зарцуулаад. 5 цахилгаан станцаа барисан бол аштай юу , Айлуудаа хямд цахилгаанаар хангаж байж л утаанаасааа сална. Өөр арга байхгүй шүү дээ. Хямд тогоор халаалтаа шийдвэл хэн нүүрс, үнстэй зууралдах вэ дээ
Ах
2023-01-07 22:08
Энэ бөхөнцөр огцорвол таарна Юун утаа бууруулах вэ төрийн мөнгө уйлдаггүй гэж
Зочин
2023-01-07 13:13
СУМЪЯАБАЗАР ГЭРТ ӨССӨН ЮМ БОЛОХООРОО АЛЗАХГҮЙ ЭЭ. Угаартнаа л нэг байхгүй.
VENKATA HOSPITAL 19083082601
2023-01-07 08:16
Қайырлы күн құрметті донорымыз Бұл әрбір мүдделі бүйрек доноры Ерлер мен Әйелдерге Үндістанның Венката мамандандырылған ауруханасы №: 29B Сент-Стев Медициналық ауруханасында орналасқан кейбір пациенттері үшін бүйрекке сұраныстың жоғары болуы нәтижесінде бүйректерді @ $800,000USD сатып ала бастағанын хабарлау. Роуд, Бангалор Үндістан, 21 жастан асқан мүдделі донор доктор Люсьенге оның электрондық поштасы арқылы хабарласуы керек: DR.LUCIENPYE.CLINIC@GMAIL.COM немесе whatsap: 19083082601 немесе 917050494622, бұл балалар ойыны емес екенін сұраймыз. , өмірді құтқару туралы және сіздің сыйлығыңыз пациент салған ақша, сондықтан бізге дені сау және байсалды донор қажет. Рақмет Сізге жылдам жауап күтеміз! Құрметпен доктор Люсьен
GOODNEWS
2023-01-07 08:03
Жақсы жаңалық! Бұл жалпы жұртшылықты Біріккен Ұлттар Ұйымы COVID 19 қаржылық әсерінен зардап шеккен әрбір адамға ECT BANKS арқылы 205 000 АҚШ доллары көлемінде қаржылық бизнесті қолдау грантын беретінін хабарлау үшін. Мүдделі өтініш беруші SUPPORT@ECTBANKS.COM WhatsApp арқылы өтініш беруі 1 БҰҰ-ның АҚШ-тың Төлем бөлімінің кеңсесінен
keyboard_arrow_up