ХХААХҮ-ийн сайд Х.Болорчулууныг АТГ-т ШАЛГУУЛНА ХХААХҮ-ийн сайд Х.Болорчулууныг АТГ-т ШАЛГУУЛНА
Сонгууль 2024 7 хоногийн тойм -22°C 2639.86 ₮
11 сарын 23, Бямба
Өнөөдөр

Arslan.mn

ХХААХҮ-ийн сайд Х.Болорчулууныг АТГ-т ШАЛГУУЛНА

2023 оны 1 сарын 09

Өнөөдөр ХХААХҮ-ийн сайд Х.Болорчулууны гэмт хэргийн шинжтэй үйлдлүүд, мөн улсын хөрөнгийг шамшигдуулсан тухай үндэслэл бүхий баримт бичгийг шалгуулахаар иргэдийн төлөөлөл Авлигатай тэмцэх газарт хандлаа.

Иргэний зүгээс хэлэхэдээ “Би хэн нэгний өмнөөс ямар нэгэн улс төрийн зорилгогүйгээр зөвхөн шудрага ёсыг хүсч байгаа учраас дараах асуудлуудыг шалгуулах хүсэлтийг гаргаж байна. Дорнод аймгаас сонгогдсон УИХ-ын гишүүн, Засгийн газрын гишүүн ХХААХҮ-ийн сайд Х.Болорчулуун нь Дорнод бүсийн эрчим хүчний станцтай салшгүй холбоотой гэдэг нь  баримтаар нотлогдож байна.

Тухайн станцын дарга нь худ ургийн хамааралтай Г.Отгонбаатар гэж хүн байна. Ерөнхийдөө 2018 оноос хойш нийт 18 удаагийн тендерийг өөрийнхөө хамаарал бүхий буюу төрсөн дүү, хамаатан садны зээ дүү гэх мэт хүмүүсээр дамжуулж тендерүүдийг авсан байна. Зээ дүүгийнх нь хүүхдийн нэр дээр байдаг компани 2021 онд барилгын тусгай зөвшөөрөл, эрчим хүчний станцад бараа нийлүүлэх тендерийг 2022 онд авсан гээд нийт найман тендэр авсан байх жишээтэй.

Түүнчлэн төрсөн дүүгээ “Эрдэнэс таван толгой” ХХК-ийн ТУЗ-д багтаасан нь давхар нүүрсний хулгайтай холбоотой гэдэг үндэслэлээр шалгуулахаар хандаж байгаа юм” гэлээ.

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
1
643987
1 эможи

сүлд
2023-01-12 15:28
новшийг сайн шалга дүү нь эрдэнэс таван толгойн туз нүүрс хулгайлсан л бгаа
Батхүү
2023-01-10 09:55
Сайн шалгуулах хэрэгтэй.Энэ нөхөр ашиг сонирхолын зөрчилгүй байна гэж байхгүй ээ.
keyboard_arrow_up