Төмөр замчдын цалинг 100 биш 200 хувиар тооцож олгох үүрэг өгчээ Төмөр замчдын цалинг 100 биш 200 хувиар тооцож олгох үүрэг өгчээ
Сонгууль 2024 7 хоногийн тойм -22°C 2639.86 ₮
11 сарын 25, Даваа
Өнөөдөр

Arslan.mn

Төмөр замчдын цалинг 100 биш 200 хувиар тооцож олгох үүрэг өгчээ

2023 оны 1 сарын 09

Өнгөрсөн долоо хоногийн пүрэв гарагт Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ чуулганы хуралдааны үеэр  "Нүүрсний дараа Засгийн газар төмөр замын компаниудад анхаарал хандуулна. Тээвэр логистик, төмөр замтай холбоотой дарга нарт "болгоомжтой байгаарай, тун удахгүй дараагийн дэлбэрэлт энэ салбарт болж магадгүй шүү" хэмээн мэдэгдсэн. 

Үүнээс хэдхэн цагийн дараа хуулийн байгууллагаас УБТЗ-ын Тээвэр зохион байгуулалтын албаны орлогч дарга С.Батдөлийн гэр болон түүний хамаарал бүхий этгээдүүдийн гэрээс 7.3 тэрбум төгрөгийг хураан авсан. Өнөөдөр шүүхээс С.Батдөлийг 1 сар цагдан хорих шийдвэр гаргасан. 

Тэгвэл энэ үйл явдалтай холбогдуулан нийгмийн сүлжээндээ "УБТЗ-д бугшсан авлигын асуудал 16000 төмөр замчдын маань урмыг хугалсанд үнэхээр харамсаж байна. Энэ асуудлыг үндсээр нь таслан зогсоож, холбоотой бүх этгээдэд хатуу хариуцлага тооцож хуулийн байгууллагад шилжүүлэх болно.

Тэгвэл ЗТУЯ төмөр замчдынхаа өнгөрөгч оны үр дүнгийн цалинг 100 биш 200 хувиар тооцож олго гэсэн чиглэлийг УБТЗ-ын удирдлагад Сайдын шуурхай хуралдаанаар үүрэг болголоо. Авлигачдад халгаатай, ажилтнууддаа ээлтэй байж Төмөр замын салбар зөв голдрилоор хөгжинө" хэмээжээ. 

 

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
1
ouch an post
1
confuse an post
angry an post
643991
3 эможи

keyboard_arrow_up