Төрийн цахим үйлчилгээний зохицуулалтын газрын даргаар П.Батбаатар томилогдлоо Төрийн цахим үйлчилгээний зохицуулалтын газрын даргаар П.Батбаатар томилогдлоо
Сонгууль 2024 7 хоногийн тойм -22°C 2639.86 ₮
11 сарын 25, Даваа
Өнөөдөр

Arslan.mn

Төрийн цахим үйлчилгээний зохицуулалтын газрын даргаар П.Батбаатар томилогдлоо

2023 оны 1 сарын 12

Arslan.mn

Төрийн уламжлалт үйлчилгээг шинэ шатанд гаргаж төрийн цахим үйлчилгээний нэр төрөл, чанар, стандарт, хүртээмжийг сайжруулах үндсэн чиг үүрэг бүхий Төрийн цахим үйлчилгээний зохицуулалтын газрыг 2022 оны 12 дугаар сарын 28-ны өдрийн Засгийн газрын хуралдаанаар Цахим хөгжил, харилцаа холбооны яамны дэргэд байгуулсан.

Монгол Улсын Засгийн газрын нэгдүгээр сарын 11-ний өдрийн ээлжит хуралдаанаар Улсын Их Хурлын Тамгын газрын Хууль, эрх зүйн газрын Байнгын хорооны асуудал хариуцсан хэлтсийн Инновац, цахим бодлогын байнгын хороо хариуцсан ахлах зөвлөх Пүрэвжавын Батбаатарыг Засгийн газрын хэрэгжүүлэгч агентлаг–Төрийн цахим үйлчилгээний зохицуулалтын газрын даргаар шилжүүлэн ажиллуулахаар томиллоо.

Төрийн цахим үйлчилгээний зохицуулалтын газрын дарга П.Батбаатар нь 2009-2013 онд Улсын Их Хурлын Тамгын газрын Мэдээллийн технологи, техник ашиглалтын хэлтэст компьютерын техникийн ажилтан, референт, 2013-2020 онд Улсын Их Хурлын Тамгын газрын Мэдээллийн технологийн хэлтэст референт, ахлах референт, 2020 оноос одоог хүртэл Улсын Их Хурлын Тамгын газрын Хууль Эрх зүйн газрын Байнгын хорооны асуудал хариуцсан хэлтэст Инновац, цахим бодлогын байнгын хороо хариуцсан ахлах зөвлөхөөр ажилласан юм.

  •  
Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
644081
0 эможи

keyboard_arrow_up