Ш.Адьшаа: 1500 иргэнд нэг удаагийн нөхөн олговор олгох тухай хуулийг энэ долоо хоногт ХЭЛЭЛЦЭЖ ӨГНӨ ҮҮ Ш.Адьшаа: 1500 иргэнд нэг удаагийн нөхөн олговор олгох тухай хуулийг энэ долоо хоногт ХЭЛЭЛЦЭЖ ӨГНӨ ҮҮ
Сонгууль 2024 7 хоногийн тойм -22°C 2639.86 ₮
11 сарын 25, Даваа
Өнөөдөр

Arslan.mn

Ш.Адьшаа: 1500 иргэнд нэг удаагийн нөхөн олговор олгох тухай хуулийг энэ долоо хоногт ХЭЛЭЛЦЭЖ ӨГНӨ ҮҮ

2023 оны 1 сарын 12

Чуулганы хуралдааны өмнө гишүүд үг хэллээ. 

УИХ-ын гишүүн Ш.Адьшаа:

-Хоёр асуудлыг хэлэлцэх асуудалд оруулахыг хүсч байна. Монгол Улсын сайд бөгөөд ЗГХЭГ-ийн дарга Д.Амарбаясгаланд Ховд аймгийн Халзан бүрэгтэйн ордны талаар арваннэгдүгээр сарын 3-нд УИХ-ын гишүүнийхээ бүрэн эрхийн хүрээнд асуулга тавьсан. Энэ асуулгын хариуг хуульд заасан хугацаанд нь өгөөгүй. Зөвхөн албан тоот өгсөн.

Эрдэнэбүрэнгийн цахилгаан станцыг Баруун бүсийг эрчим хүчээр хангах мега төсөл гэдгээр нь дэмжиж яаралтай эхлүүлэхийн төлөө байгаа. Энэ төслийг эхлүүлэх хүрээнд нөлөөллийн бүсэд байгаа гурван аймгийн 300 өрхийн 1500 иргэнд нэг удаагийн нөхөн олговор олгох тухай хуулийн төслийг арваннэгдүгээр сарын 8-нд өргөн барьсан. Гэтэл он дамжиж байхад хэлэлцэхгүй байна. Энэ хоёр асуудлыг УИХ-ын чуулганаар энэ долоо хоногт хэлэлцэж өгнө үү. 

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
644085
0 эможи

Зочин
2023-01-12 22:58
Цалин нэмсэн, хувьцаа тараах юм байна.Ахмадууд хохирсоор байх уу.
keyboard_arrow_up