Ш.Раднаасэд: Нэг хүнд хоёр сая орчим төгрөгийн ногдол ашиг олгох боломж ЭТТ-д бий Ш.Раднаасэд: Нэг хүнд хоёр сая орчим төгрөгийн ногдол ашиг олгох боломж ЭТТ-д бий
Сонгууль 2024 7 хоногийн тойм -22°C 2639.86 ₮
11 сарын 25, Даваа
Өнөөдөр

Arslan.mn

Ш.Раднаасэд: Нэг хүнд хоёр сая орчим төгрөгийн ногдол ашиг олгох боломж ЭТТ-д бий

2023 оны 1 сарын 12

УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаанаар “Ерөнхий хяналтын сонсголын тайлан хэлэлцсэнтэй холбогдуулан авах арга хэмжээний тухай” УИХ-ын тогтоолын төслийн анхны хэлэлцүүлгийг хийж байна. 

Тус асуудлыг хэлэлцэх үеэр гишүүдийн зүгээс 1072 хувьцааны ногдол ашгийг иргэдэд ойрын хугацаанд олгох хэрэгтэй гэдэг байр суурийг илэрхийлж буй.

Тухайлбал УИХ-ын гишүүн Ш.Раднаасэд, Монгол Улсын хэмжээнд 1148 ашиглалтын лиценз байна. Хүн амд хуваахаар 2800 хүн тутам уул уурхайн нэг лиценз ашиглаж байна. Алт, зэс, жонш, төмрийн ашиг орлогууд хаана байна вэ. 1072 хувьцааны тухайд зөвхөн Эрдэнэс тавантолгойн эргэн тойронд ярьмааргүй байна. Хувьцааны ашгийг иргэдэд яаралтай өгөх хэрэгтэй. Өгөхдөө том зургаар нь тооцох олгох боломж бий. Өнөөдөр нэг хүнд ойролцоогоор хоёр сая орчим төгрөгийн ногдол ашиг олгох боломж ЭТТ-д бий гэж хэллээ.

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
2
wow an post
1
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
644097
6 эможи

Зочин
2023-01-13 11:19
genet l ard tumnee bodson uls garaad irhiin. songuuli dohsonii shinjuu
иргэн
2023-01-12 14:53
2 сая бага байна. 125,000,000 ыг 1 хүн авах ёстой. Хулгайч нар хэдэн зун тэрбумаар авдаг байхад иргэд яагаад 2 сая гэж...
keyboard_arrow_up