Н.Учрал: Арилжааны телевизүүдэд сугалааны тохирол явуулах эрхийг нь үлдээх байр суурьтай байгаа Н.Учрал: Арилжааны телевизүүдэд сугалааны тохирол явуулах эрхийг нь үлдээх байр суурьтай байгаа
Сонгууль 2024 7 хоногийн тойм -22°C 2639.86 ₮
11 сарын 25, Даваа
Өнөөдөр

Arslan.mn

Н.Учрал: Арилжааны телевизүүдэд сугалааны тохирол явуулах эрхийг нь үлдээх байр суурьтай байгаа

2023 оны 1 сарын 12

Харилцаа холбооны зохицуулах хорооны "Телевизээр нэвтрүүлэх зар сурталчилгааны зохицуулалтын журам"-д оруулсан өөрчлөлтийн талаар Цахим хөгжил, харилцаа холбооны сайд Н.Учрал тайлбар өгөв.

Тэрбээр "Өргөн нэвтрүүлэг болон арилжааны телевизээр сугалаа явуулахыг хориглох ёстой.

Арилжааны телевизүүд ашгийн төлөө үйл ажиллагаа явуулдаг. Харилцаа холбооны зохицуулах хорооны журмын дагуу контентын бодлого дээрээ үүргээ хүлээгээд явах бөгөөд арилжааны телевизүүдэд тохирол явуулах эрхийг нь үлдээх ёстой гэсэн байр суурьтай байгаа.

Тохирол гэдэг нь сугалааны процесс биш. Тохирлынхоо талаар мэдээллийг хүргэж болно.

Харин өргөн нэвтрүүлгийн телевизээр сугалаа, тохирол гаргахыг бүрэн хориглоно" гэв.

Түүнчлэн Өргөн нэвтрүүлгийн тухай хуулийг УИХ-ын хаврын чуулганд өргөн барих юм байна. 

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
644106
0 эможи

keyboard_arrow_up