С.Бямбацогт сайд болсноор “Тавантолгой-Зүүнбаян” чиглэлийн төмөр замаар Ханги, Замын-Үүд руу хийх туршилтын тээвэр зогсож, 416 км зам хаягджээ С.Бямбацогт сайд болсноор “Тавантолгой-Зүүнбаян” чиглэлийн төмөр замаар Ханги, Замын-Үүд руу хийх туршилтын тээвэр зогсож, 416 км зам хаягджээ
Сонгууль 2024 7 хоногийн тойм -22°C 2639.86 ₮
11 сарын 23, Бямба
Өнөөдөр

Arslan.mn

С.Бямбацогт сайд болсноор “Тавантолгой-Зүүнбаян” чиглэлийн төмөр замаар Ханги, Замын-Үүд руу хийх туршилтын тээвэр зогсож, 416 км зам хаягджээ

2023 оны 1 сарын 30

Arslan.mn

Тавантолгой-Зүүнбаян чиглэлийн 416,1 км төмөр замын бүтээн байгуулалтын ажил 2021оны тавдугаар сард дууссан. Энэ төмөр замаар Тавантолгой-Зүүнбаян-Ханги боомтын чиглэлд ачаа, бараа тээвэрлэхээс гадна Тавантолгой-Зүүнбаян-Сайншанд-Замын-Үүдбоомт чиглэлд ч мөн экспортын тээвэр явах юм.

Тодруулбал, тавантолгойн нүүрсийг Замын-Үүдэд хүргээд БНХАУ-ын Эрээн боомтоор дамжуулан Хятадын өөр хот руу ч экспортод гаргана гэсэн үг.

-ТАВАНТОЛГОЙ-ЗҮҮНБАЯН ЧИГЛЭЛИЙН ТӨМӨР ЗАМААР ТУРШИЛТЫН ТЭЭВРИЙГ ХИЙСНЭЭР УЛСЫН КОМИССТ ХҮЛЭЭЛГЭН ӨГӨХ БЭЛТГЭЛ АЖИЛ ХАНГАГДАХ БАЙСАН Ч, ЗОГСЖЭЭ-

Иймд Л.Оюун-Эрдэнийн тэргүүлж буй Засгийн газрын “Шинэ сэргэлтийн бодлого”-ын Боомтын сэргэлтийн хөтөлбөрийн хүрээнд Тавантолгой-Зүүнбаян чиглэлийн төмөр замаар туршилтын тээврийг эхлүүлж “ачаа бараа тээвэрлэх” гэрээг ч зарим аж ахуйн нэгжүүдтэй хийсэн гэдэг.

Тодруулбал,Ерөнхий сайдын 2022 оны нэгдүгээр сарын 11-ний өдөр “албан даалгавар” гарсан тул, Монголын төмөр зам /МТЗ/ ТӨХК-ийн Төлөөлөн удирдах зөвлөл /ТУЗ/хуралдаж Тавантолгой-Зүүнбаян чиглэлийн төмөр замаар ачаа тээвэрлүүлэх сонирхол бүхий компаниудад 2022 оны хоёрдугаар сарын 15-ны өдөр албан санал хүргүүлж, шинэ төмөр замаар туршилтын тээвэр эхлүүлэх ажлыг “Шинэ сэргэлтийн бодлого”-ын хүрээнд эхэлж байсан байдаг.

Тавантолгой-Зүүнбаян чиглэлийн 416,1 км төмөр зам

Улмаар Тавантолгой-Зүүнбаян-Ханги болоод Замын-Үүд чиглэлд төмөр замын “туршилтын тээвэр” эхэлж Монгол Улсын аж ахуй нэгжүүдийн экспортын ачаа тээврийг амжилттай тээвэрлэж нэлээдгүй ажил өрнөж, уг төмөр замыг улсын комисст хүлээлгэн өгөх бэлтгэл ажил хангагдана гэж байсан юм.

-С.БЯМБАЦОГТ САЙД БОЛСНООР “ТАВАНТОЛГОЙ-ЗҮҮНБАЯН” ЧИГЛЭЛИЙН ТӨМӨР ЗАМД ТУРШИЛТЫН ТЭЭВЭР Ч ХИЙГДЭХГҮЙ БҮРЭН ЗОГСЖЭЭ-

Гэтэл 2022 оны аравдугаар сар /2022.10/-д Засгийн газрын гишүүд солигдож Зам тээврийн хөгжлийн сайдаар С.Бямбацогт томилогдож, Л.Халтар ажлаа өгсөн.

Гэтэл Зам тээврийн хөгжлийн сайдаар С.Бямбацогт томилогдож Тавантолгой-Зүүнбаян чиглэлийн төмөр замын туршилтын тээвэр зогсож, цаашид хэрхэн нь тодорхойгүй МТЗ ТӨХК ч ажилгүй дөрвөн сар зогсоод байгаа ажээ.

Энэ талаар зарим эх сурвалжууд, “Шинэ сэргэлтийн бодлогоо дэмжихгүй, салбарын сайд нь салбараа нурааж, аж ахуйн нэгжийн үйл ажиллагааг нухчин дарж буй жишээг С.Бямбацогтын үед үзэж байна. Энэ бол тээврийн салбарын түүхэнд байгаагүй ухралт. Өмнөх сайд Л.Халтар нь салбараа мэддэг байсан тул Тавантолгой-Зүүнбаян чиглэлд туршилтын тээврийг эхлүүлж, өдийд төмөр замыг жигдрүүлчих байсан юм” хэмээн хэвлэлд өгсөн ярилцлагадаа хармасангүй дурдсан байна.

Тодруулбал, бүтээн байгуулалтын ажил нь дуусаж, ашиглалтад орсон төмөр замаар Монгол Оросын хамтарсан УБТЗ ХНН-ийн үйл ажиллагааны адилаар "тээврийн гэрээ"-нд үндэслэж Тавантолгой-Зүүнбаян чиглэлийн төмөр замын аюулгүй байдлыг хангаад, аж ахуй нэгжүүдийн экспортын тээврийг зохион байгуулах нь С.Бямбацогт сайд болон МТЗ ТӨХК-ийн гүйцэтгэх захирал П.Ганхүү нарын үндсэн нэг ажил нь баймаар. Гэтэл сайд солигдсон төдийд л хилийн боомтыг төмөр замаар холбох, “Боомтын сэргэлт”-ийн бодлого  нь алдагдаж буй нэг жишээ нь МТЗ ТӨХК-ийн эзэмшилд очоод буй “Тавантолгой-Зүүнбаян чиглэлийн 416,1 км төмөр зам” болоод байна.

Эх сурвалж: isee.mn
Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
644323
0 эможи

ЖДҮ-чин, концессын, ХӨГЖЛИЙН БАНКНЫ зээлийн С.Бямбацогт өөрөө вагон явуулах зорилготой гацааж байна.
2023-01-30 10:06
ЖДҮ-чин, концессын, ХӨГЖЛИЙН БАНКНЫ зээлийн С.Бямбацогт өөрөө вагон явуулах зорилготой гацааж байна.
TT n nuurs hotod
2023-01-30 09:39
ТТн сайн чанарын нүшрсийг зөвхөн хятадуудад өгөх биш УБ хотод ажиллаж буй Монголын үйлдвэрүүд, цахилгаан станцад ч ашиглах хэрэгтэй. Тэгснээр аж үйлдвэрийн хувьсгал хийж болно
зочин
2023-01-30 09:26
ЖДҮ-чин, концессын, ХӨГЖЛИЙН БАНКНЫ зээлийн С.Бямбацогт өөрөө вагон явуулах зорилготой гацааж байна.
С.Бямбацогт

Холбоотой мэдээ

keyboard_arrow_up