Б.Энхбаяр: Хоёр дахь удаагийн сонсголд Ерөнхийлөгч асан Х.Баттулгыг гурван хүүхдийнх нь хамт ГЭРЧЭЭР ДУУДНА Б.Энхбаяр: Хоёр дахь удаагийн сонсголд Ерөнхийлөгч асан Х.Баттулгыг гурван хүүхдийнх нь хамт ГЭРЧЭЭР ДУУДНА
Сонгууль 2024 7 хоногийн тойм -22°C 2639.86 ₮
11 сарын 25, Даваа
Өнөөдөр

Arslan.mn

Б.Энхбаяр: Хоёр дахь удаагийн сонсголд Ерөнхийлөгч асан Х.Баттулгыг гурван хүүхдийнх нь хамт ГЭРЧЭЭР ДУУДНА

2023 оны 1 сарын 30

Хөгжлийн банкийг шалгах УИХ-ын түр хорооноос мэдээлэл хийлээ. Түр хорооны дараг Б.Энхбаяр "УИХ-ын хяналт шалгалтын тухай хуульд сонсгол болохоос долоо хоногийн өмнө олон нийтэд мэдээлэл өгөх ёстой гэсэн зохицуулалт бий. Үүний дагуу ирэх долоо хоногийн даваа гаригт эхлэх хоёр дахь сонсголын талаар мэдээлэл өгөхөөр энэхүү хэвлэлийн бага хурлыг хийж байна. Хоёрдугаар сарын 6-ны даваа гаригт эхлэх хоёр дахь удаагийн сонсголоор гурван асуудал хэлэлцэнэ.

Нэгдүгээрт, Хөгжлийн банкинд хяналт шалгалт хийгдэж байсан байдлыг хэлэлцэнэ. Үүнтэй холбоотой 21 хүнийг гэрчээр дуудна.

Хоёрдугаарт, Хөгжлийн банкны охин компани болох DBM лизинг компаниас санхүүжүүлсэн үйл ажиллагааны үр дүн, эргэн төлөлттэй холбоотой асуудлыг хэлэлцэнэ. Үүнтэй холбоотой 35 гэрч дуудагдана.

Гуравдугаарт, Хөгжлийн банкнаас санхүүжүүлсэн, төсөвт суусан Засгийн газрын төсөл, хөтөлбөрийн багц гэсэн асуудлыг хэлэлцэнэ. Энэ бол зээл биш. 2012-2016 онд Хөгжлийн банкнаас улсын төсөвт суулгаж эргэн төлөгдөх нөхцөлтэйгөөр санхүүжүүлсэн 350 орчим төсөл арга хэмжээний үр дүнг сонсоно. Үүнээс тодруулах шаардлагатай 43 гэрчийг дуудна. Тухайлбал, Ерөнхий сайд асан Н.Алтанхуяг, Эдийн засгийн хөгжлийн сайд асан Н.Батбаяр, Үйлдвэр, хөдөө аж ахуйн сайд асан Х.Баттулга, Зам, тээврийн сайд асан А.Гансүх, Барилга, хот байгуулалтын яамны төрийн нарийн бичгийн дарга асан Р.Эрдэнэбүрэн, "Түмэн хишигтэн" ХХК-ийн хувьцаа эзэмшигч Баттулгын Хүлэгт, Намуун, Номин нар гэрчээр дуудагдана.

Хоёр дахь удаагийн сонсгол ажлын гурав хоногт үргэлжилнэ" гэлээ. 

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
644335
0 эможи

keyboard_arrow_up