Д.Сарангэрэл Нийгмийн ардчилал, Монголын эмэгтэйчүүдийн холбооны ерөнхийлөгчийн суудлаасаа буухаасаа ТАТГАЛЗЖЭЭ Д.Сарангэрэл Нийгмийн ардчилал, Монголын эмэгтэйчүүдийн холбооны ерөнхийлөгчийн суудлаасаа буухаасаа ТАТГАЛЗЖЭЭ
Сонгууль 2024 7 хоногийн тойм -22°C 2639.86 ₮
11 сарын 25, Даваа
Өнөөдөр

Arslan.mn

Д.Сарангэрэл Нийгмийн ардчилал, Монголын эмэгтэйчүүдийн холбооны ерөнхийлөгчийн суудлаасаа буухаасаа ТАТГАЛЗЖЭЭ

2023 оны 1 сарын 30

Өнөөдөр Тусгаар тогтнолын ордонд МАН-ын дэргэдэх Нийгмийн ардчилал, Монголын эмэгтэйчүүдийн холбооны ээлжит бус Их хурал болж байна. Энэ хурлаар тус төрийн бус байгууллага дүрмээ шинэчилж, нэрээ сольж, бүтэц зохион байгуулалтын асуудлыг хэлэлцэх ёстой. 

Мөн тус холбооны Ерөнхийлөгчийг шинээр сонгох тухай асуудлыг хэлэлцэх учиртай. Гэвч Ерөнхийлөгч Д.Сарангэрэл нь сонгуульт ажлаа өгөх тун дургүй байна. Д.Сарангэрэлийн хувьд 2019 онд МАН-ын дэргэдэх Нийгмийн ардчилал, монголын эмэгтэйчүүдийн холбооны Ерөнхийлөгчөөр сонгогдсон. 

Сонгогдсон хугацаандаа эмэгтэйчүүдийн төлөө дорвитой ажил хийгээгүй, Эрүүл мэндийн сайд байхдаа хөрөнгө мөнгөтэй холбоотой асуудалд нэр холбогдсон, Нийгмийн хамгааллын сайдаар ажиллаж байхдаа “улны” гэдэг нэр томьёог гаргаж ирж нийгмийг бухимдуулан, ажлаасаа чөлөөлөгдсөн гэх зэрэг олон шүүмжлэл дагуулж байгаа. 

Тэгвэл Д.Сарангэрэл Нийгмийн ардчилал, монголын эмэгтэйчүүдийн холбооны ажлаа өгөхгүйн тулд холбооны Их хурлыг удаа дараалан хойшлуулсны дараа ээлжит бус Их хурлыг хуралдуулахдаа хэлэлцэх асуудлын дараалалд Ерөнхийлөгчийг шинээр сонгох асуудлыг оруулахгүй хэмээн зүтгэж байгаа аж.  

МАН болон тус намын дэргэдэх эмэгтэйчүүдийн байгууллагын дэмжлэгтэйгээр Эрүүл мэндийн сайд,  Байгаль орчин, аялал жуулчлалын сайд, Нийгмийн хамгаалал, хөдөлмөрийн яамны сайд зэрэг өндөр албан тушаал хашиж явсан хэр нь өнөөдөр хариуцлага хүлээж төрийн бус байгууллагын ажлаа өгөхөөс цааргалж байгаад МАН-ын гишүүд, ялангуяа эмэгтэйчүүдийн холбооныхон дургүйцэж байна.

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
1
confuse an post
angry an post
644350
1 эможи

Зочин
2023-01-30 18:02
Сарангэрэл Өнөрболор 2 нас ахих тусам царай төрх нь Хятад болоод байхын. Бас Хятад цустай эрлийзүүд юм болов уу.
keyboard_arrow_up