Ц.Даваасүрэн: Шинэ Хархорум хотод Ерөнхийлөгчийн ОРДОН БАЙГУУЛНА
2023 оны 2 сарын 01
Засгийн газрын ээлжит хуралдаан 2023 оны хоёрдугаар 1-нд болж дараах асуудлуудыг хэлэлцэн шийдвэрлэлээ.
- Нисэхийн эрэн хайх, авран туслах салбарт хамтран ажиллах тухай Монгол Улсын Засгийн газар, Бүгд Найрамдах Казахстан Улсын Засгийн газар хоорондын хэлэлцээр, мөн Агаарын харилцааны тухай Монгол Улсын Засгийн газар, Унгар Улсын Засгийн газар хоорондын хэлэлцээрийн төслийг тус тус хэлэлцээд, гарын үсэг зурах эрхийг Зам, тээврийн хөгжлийн сайд С.Бямбацогтод олголоо.
- Шинэ Хархорум хотын бүтээн байгуулалтын асуудал хариуцсан Захиргаа байгуулахаар шийдвэрлэж, Захиргааны дүрэм, бүтэц, орон тоог баталж, зохицуулалтаар хангаж ажиллахыг Барилга, хот байгуулалтын сайдад даалгав.
Шинэ Хархорум хотын бүтээн байгуулалтын талаар БХБ-ын сайд Ц.Даваасүрэн "Шинэ Хархорум хотын бүтээн байгуулалтын захиргааг байгуулж байна. Энэ захиргаа нь мэргэжлийн удирдлага, зохион байгуулалт, менежментээр хангах, төслийн хэрэгжилтийн явцад мониторинг хийх үүрэгтэй. Өнөөдрийн байдлаар инженер, геодезийн судалгааг хийж, газрын бүтэц, хөрсийг судалж байна. Мөн ус, цаг уурын, газар хөдлөлтийг судалгааг хийж байна. Геодезийн судалгаа дууссаны дараа байршлыг тогтооно. Ерөнхийлөгчийн ордноос эхлээд төр захиргааны байгууллагууд баригдана" хэмээлээ.
Мэдээнд өгөх таны үнэлгээ?
2
1
1
644463
4 эможи
Зочин
2023-02-01 23:08
Улс орныг хеерлеер удирдаж болохгуй!
ARSLAN.mn сайтад сэтгэгдэл оруулах: