ХНХ-ын сайд Т.Аюурсайхан, УИХ-ын гишүүн Д.Бат-Эрдэнэ нарыг яллагдагчаар татах санал прокурорт хүргүүлжээ
2023 оны 2 сарын 02
Авлигатай Тэмцэх Газраас нүүрсний хэрэгт холбогдуулан шалгаж байгаа 17 хүний нэрийг зарлаад буй. Одоогийн байдлаар уг асуудлаар 36 хэргийг мөрдөн шалгаж байгаа билээ.
Эх сурвалжийн мэдээлснээр, АТГ-аас УИХ-ын гишүүн, ХНХ-ын сайд Т.Аюурсайхан, УИХ-ын гишүүн Д.Бат-Эрдэнэ нарыг яллагдагчаар татах саналыг прокурорын байгууллагад хүргүүлсэн байна.
УИХ-ын гишүүдээс А.Адъяасүрэнд нүүрсний хэргийн асуудлаар эрүүгийн хэрэг үүсгэж, яллагдагчаар татах тогтоол Нийслэлийн прокурорын газраас гаргаад байгаа бол Ж.Мөнхбат гишүүнээсээ чөлөөлөгдөх хүсэлтээ гаргаад байгаа юм.
Мэдээнд өгөх таны үнэлгээ?
1
644495
1 эможи
ARSLAN.mn сайтад сэтгэгдэл оруулах: