Д.Амарбаясгалан: Нээлттэй сонгон шалгаруулалтыг загвар болгож, төрийн бүх шатанд хэрэгжүүлнэ Д.Амарбаясгалан: Нээлттэй сонгон шалгаруулалтыг загвар болгож, төрийн бүх шатанд хэрэгжүүлнэ
Сонгууль 2024 7 хоногийн тойм -22°C 2639.86 ₮
11 сарын 27, Лхагва
Өнөөдөр

Arslan.mn

Д.Амарбаясгалан: Нээлттэй сонгон шалгаруулалтыг загвар болгож, төрийн бүх шатанд хэрэгжүүлнэ

2023 оны 2 сарын 06

Arslan.mn

Эрдэнэс Монгол ХХК Ажлын байрны нөөцийн болон нээлттэй сонгон шалгаруулалт дууссантай холбоотойгоор ЗГХЭГ-ын дарга Д.Амарбаясгалан мэдээлэл хийж байна. 

Тэрбээр "Нийт 2900 гаруй иргэн нээлттэй сонгон шалгаруулалтад бүртгүүлсэн байна. Эдгээрээс материалаа дутуу ирүүлсэн зэрэг шалтгаанаар тодорхой хэд нь хасагдсан. Шалгалтад 1215 хүн орсон. Төрийн зүгээс анх удаа бүх ажлын байранд нээлттэй сонгон шалгаруулалт зарласан. Нийт 434 хүнийг ярилцлагад оруулж, хамгийн өндөр оноо авсан хүмүүс нь ажлын байрандаа очиход бэлэн болж байна. Шалгалтын үйл ажиллагаанд тогтмол хяналт тавьж ажилласан. Засгийн газрын зүгээс анхны удаа өргөн хэмжээний нээлттэй сонгон шалгаруулалтыг зохион байгууллаа. Үүнийг цаашид загвар болгож, төрийн бүх түвшинд хэрэгжүүлэх нь чухал гэдгийг ойлголоо. 

Монголын төр илүү нээлттэй бодлогыг хэрэгжүүлэх зайлшгүй шаардлагатай байгаа нь харагдлаа. Мэргэжлийн ур чадвартай, туршлагатай хүмүүсийг нь ажиллуулж чадвал бодитой үр дүнд хүрэх юм байна. Тиймээс энэ долоо хоногийн Засгийн газрын ээлжит хуралдаанаар төрийн өмчит бодлого зохицуулалтын харьяа охин компаниудыг нээлттэй сонгон шалгаруулж, ажлын байраар хангадаг журмыг оруулна." гэлээ. 

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
644567
0 эможи

keyboard_arrow_up