Б.Энхбаяр: Хөгжлийн банк сонгуулийн жилд 1.1 тэрбум төгрөгөөр хэвлэлийнхэнтэй гэрээ хийсэн Б.Энхбаяр: Хөгжлийн банк сонгуулийн жилд 1.1 тэрбум төгрөгөөр хэвлэлийнхэнтэй гэрээ хийсэн
Сонгууль 2024 7 хоногийн тойм -22°C 2639.86 ₮
11 сарын 25, Даваа
Өнөөдөр

Arslan.mn

Б.Энхбаяр: Хөгжлийн банк сонгуулийн жилд 1.1 тэрбум төгрөгөөр хэвлэлийнхэнтэй гэрээ хийсэн

2023 оны 2 сарын 06

Arslan.mn

Хөгжлийн банкны асуудлаарх нотлох баримтыг шинжлэн судлах хоёр дахь удаагийн сонсгол Төрийн ордонд эхэллээ.

Өнөөдөр 2016 онд Хөгжлийн банкд хяналт шалгалт хийсэн эрх бүхий байгууллагуудын тайлан, тэдгээрийн зөвлөмжийн үр дүнг хэлэлцэж байна. УИХ-ын гишүүн Б.Энхбаяр 2016 оны Ажлын хэсгийн шалгалтад илэрч, хуулийн байгууллагаар шалгуулах шаардлагатай гэж үзсэн зөрчлүүдийн талаар мэдээлэл өгсөн юм.

Тэрбээр "Хөгжлийн банк нь 1.1 тэрбум төгрөгийн хэвлэл мэдээллийн гэрээ хийсэн байсан. Энэ нь сонгуулийн мөчлөгтэй давхцсан. Энэ нь сонгуульд зарцуулагдсан байж магадгүй гэж үзээд хуулийн байгууллагаар шалгуулах шаардлагатай гэсэн дүгнэлт гаргаж байсан.

Эгийн голын усан цахилгаан станц төслийн зардлыг хэтрүүлсэн. Ингэхдээ зөвхөн цалингийн зардалд 2.2 тэрбум төгрөгийг давхар тооцож санхүүжүүлсэн. Хуулийн зөвлөх үйлчилгээнд 3.2 сая ам.доллар, техникийн зөвлөх үйлчилгээнд 3 сая ам.доллар, санхүүгийн зөвлөх үйлчилгээнд 1.6 сая ам.доллар, Хаан банкны зээл хүүд 6.5 сая ам.доллар зарцуулсан. Зээлийн зарцуулалтад нийцэхгүй БНХАУ-д 112 сая төгрөгөөр оюутан сургасан зэрэг үр ашиггүй зардлууд гарсныг шалгах шаардлагатай гэж үзсэн. Гэвч өнөөдрийн байдлаар эдгээрийн аль нь ч шийдэгдээгүй" гэв.

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
1
644575
1 эможи

keyboard_arrow_up