Т.Аюурсайхан УИХ-ын гишүүн болон ХНХ-ын сайдын албан тушаалаасаа чөлөөлөгдөх хүсэлт гаргажээ Т.Аюурсайхан УИХ-ын гишүүн болон ХНХ-ын сайдын албан тушаалаасаа чөлөөлөгдөх хүсэлт гаргажээ
Сонгууль 2024 7 хоногийн тойм -22°C 2639.86 ₮
11 сарын 25, Даваа
Өнөөдөр

Arslan.mn

Т.Аюурсайхан УИХ-ын гишүүн болон ХНХ-ын сайдын албан тушаалаасаа чөлөөлөгдөх хүсэлт гаргажээ

2023 оны 2 сарын 07

Arslan.mn

Т.Аюурсайхан УИХ-ын гишүүн болон Хөдөлмөр, Нийгмийн Хамгааллын сайдын албан тушаалаасаа чөлөөлөгдөх хүсэлт гаргасан байна. 

Тэрбээр өөрийн цахим хуудсаараа дамжуулан "Улсын Их Хурлын нэр бүхий гишүүний зүгээс намайг “нүүрсний” гэх хэрэгт нэр холбогдуулж мэдээлэл хийснээс үүдэн миний нэр хүндийг унагахад чиглэсэн шат дараатай, зохион байгуулалттай үйл ажиллагааг нийгмийн сүлжээгээр явуулах болсноор багагүй хугацаа өнгөрлөө. Олон нийтийн дунд ч томоохон эргэлзээ, хардлага бий боллоо.

Миний бие Улсын Их Хурлын гишүүний бүрэн эрх, халдашгүй байдлаас татгалзаж байж албан тушаалын аливаа нөлөөлөл, саад тотгоргүйгээр зохих ёсоор шалгуулж, хууль, шүүхийн өмнө үнэн мөнөө тогтоолгох хүсэлтэй байна.

Энэ асуудал нь надаар зогсохгүй Засгийн газрын нэр хүндэд сөргөөр нөлөөлөх эрсдэлтэй байгаа тул үүнээс сэргийлэх үүднээс Засгийн газрын гишүүн, сайдын албан тушаалаас ч сайн дурын үндсэн дээр чөлөөлөгдөх нь зүйтэй гэж үзлээ" гэжээ.

Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шийдвэрээр өчигдөр түүнд хилийн хориг тавьж, нэр бүхий 11 хүнтэй уулзахыг хязгаарлах шийдвэр гаргасан юм. Түүнийг үндэслэлгүйгээр хөрөнгөжсөн, зохион байгуулалттай гэмт бүлэг байгуулах, түүнд элссэн гэх үндэслэлээр яллагдагчаар татсан байна.

зураг

зураг

 

 

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
1
644593
2 эможи

keyboard_arrow_up