Ё.Баатарбилэг: Миний гэм буруутай эсэхийг ШҮҮХ ТОГТООНО
2023 оны 2 сарын 07
Хөгжлийн банкны эргэн төлөлт, найдваргүй зээлдэгчтэй холбоотой асуудлаар УИХ-ын дөрвөн гишүүн яллагдагчаар татагдсан. Тэдний нэг нь Ё.Баатарбилэг юм. Тэрбээр яллагдагчаар татагчаар татагдсан тухайгаа “Миний гэм буруутай эсэхийг шүүх тогтооно” гэх товч тайлбарыг өгөв.
Түүнтэй хамт УИХ-ын гишүүн Н.Алтанхуяг, Г.Амартүвшин, Х.Ганхуяг нарын хүмүүс яллагдагчаар татагдан шалгагдаж буй. Эл эрүүгийн хэргийг Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх 2023 оны нэгдүгээр сарын 25-ны өдөр хүлээн авч, харъяа шүүхийн Ерөнхий шүүгчид хуваарилагдан хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа хийгдэж байгаа юм.
Мэдээнд өгөх таны үнэлгээ?
644606
0 эможи
Зангараг
2023-02-07 17:21
Гэмт хэрэгт холбогдож яллагдагчаар татагдаад байгаа УИХ ын гишүүдэд нэг боломж байна. Энэ боломжоо ашиглан гэмт бүлэглэлийн бусад гишүүд бас нүүрсний хулгайн хэрэгт хамтран оролцсон хүмүүсийг нууж хаалгүйгээр илчилж ялаа хөнгөрүүлэх црын ганц боломжийг ашиглаарай. Эсвэл мөнгөнд боолчлогдож түмний эрх ашгийг хөсөр хаяж эх орноосоо урвах хүртлээ шунахайран улс орноо тонон дээрэмдсэн санаатай үйлдлийнхээ үйлийн үрийг хэдэн үеэрээ эдлэх болно.
ARSLAN.mn сайтад сэтгэгдэл оруулах: