“Хамгийн харамсалтай нь Чингис бондын мөнгөөр төмөр зам БАРЬЖ ЧАДААГҮЙ“ “Хамгийн харамсалтай нь Чингис бондын мөнгөөр төмөр зам БАРЬЖ ЧАДААГҮЙ“
Сонгууль 2024 7 хоногийн тойм -22°C 2639.86 ₮
11 сарын 25, Даваа
Өнөөдөр

Arslan.mn

“Хамгийн харамсалтай нь Чингис бондын мөнгөөр төмөр зам БАРЬЖ ЧАДААГҮЙ“

2023 оны 2 сарын 08

Хөгжлийн банкнаас санхүүжүүлсэн төсөл, хөтөлбөрийн хэрэгжилт, үр дүн, зээл олголт, эргэн төлөлтийн явцын талаар хянан шалгах үүрэг бүхий түр хороог байгуулсан.  Түр хорооноос нотлох баримтыг шинжлэн судлах хоёр дахь сонсголыг эхлүүлээд байна.  Өчигдрийн сонсголд  гурван их наяд төгрөгийн дүн бүхий 371 арга хэмжээг улсын төсвөөр санхүүжүүлсэн төслүүдийг нэг багц болгож танилцуулав. 

Э.Батшугар: Хөрөнгө оруулалтуудыг үнэлж дүгнэх ёстой

Энэ үеэр УИХ-ын гишүүн Э.Батшугар байр сууриа илэрхийлэв.  Тэрбээр “Энэ удаагийн сонсголд 43 гэрчийг дуудсанаас Хөгжлийн банкинд хийсэн хяналт шалгалтад оролцож байсан 21 албан тушаалтан багтаж байгаа. Тэднээс зориуд асуух шаардлагатай байгаа нэг зүйл нь гадны хөрөнгө оруулагчдад өгсөн амлалт. Олон улсын стандартын дагуу аливаа улс гадны зах зээлд бонд гаргаж хөрөнгө босгохдоо нарийвчилсан төсөл бүхий зузаан баримт бичгийг бэлддэг. Энэ мөнгийг ийм төсөлд зарцуулна, үр дүн нь ийм байна гэж тодорхой заадаг. Тэгвэл Монгол Улс олон улсын хөрөнгө оруулагчдад амласан амлалтаа хэдэн хувьтай биелүүлсэн бэ. Үүнийг тодорхой дүгнэсэн тайлан дүгнэлт байна уу. Монгол Улсад орж ирэх дараагийн хөрөнгө оруулалтууд үүнээс шалтгаалах учраас бид үр дүнгээ дүгнэх ёстой”  гэв. 

Шинжээч VS гэрчүүдийн тайлбар

“Гудамж төсөл"-ийн авто замын зураг төсөл, ТЭЗҮ-д 10 тэрбум 959 сая төгрөг зарцуулсан талаар шинжээч танилцуулав. "Гудамж төсөл"-ийн удирдах хорооны дарга асан Р.Эрдэнэбүрэн “Хөгжлийн банкнаас компаниудыг хэрхэн шалгаруулах вэ гэсэн журам гаргаад нэгж байгуулсан. Манайх Эрчим хүчний яаманд нэг, Барилга, хот байгуулалтын яаманд дэд бүтэц, шугам сүлжээ хариуцсан нэг нэгжтэй байлаа. Тендерийн хуулиар биш Хөгжлийн банкны тухай хуулийг дагахаар болсон.  Ажил эхлэхээс өмнө эдгээр компанийн төлөөллийг дуудаж уулзаж, түншлэлүүдийг байгуулсан. Байгуулагдсан түншлэлүүд энэ ажлууд дээр үнийн саналаа өгч, бидний зүгээс харьцуулсан үнэлгээг нэгжүүд дээрээ хийдэг. Харьцуулагдаад гараад ирсэн эхний хоёр түншлэлийг төслийн удирдах хороон дээр хэлэлцээд шалгаруулдаг. Шалгарсан түншлэлтэй гэрээ хийдэг, процессын дагуу явсан” гэлээ. 

Эдийн засгийн хөгжлийн сайд асан Н.Батбаяр “Намайг 2012 онд сайдын ажил хүлээж авахад хуулийн хүрээнд Хөгжлийн банк манай яамны харьяанд ирсэн. Бүтэн нэг жил Солонгосын менежментийн багийг ажиллуулсан. Асар их хөрөнгө мөнгө тэр банкинд байсан. Гаднын менежментийн багийг авч ажиллуулаад алдагдал хүлээгээд байвал тэр багийн хэрэг гарахгүй. Тийм учраас сольсон. 2012 онд дэлхийн зах зээлд эрдэс баялгийн үнэ огцом унаж эхэлсэн. Энэ үед Монгол Улсыг хүнд байдал хүлээж байсан учраас санхүүгийн эх үүсвэр хэрэгтэй гэж үзээд Чингис бондыг босгосон. Хөгжлийн банкинд доллар орж ирсний дараа Монголбанктай хамтран найман хувийн зээлийг бий болгосон. Орон сууцны найман хувийн зээл бол Чингис бондын үр дагавар юм. Доллартай болсон учраас бид төгрөг нийлүүлэх бололцоотой болсон. Ингэснээр монголчууд 10, 20 хувийн хүүгээс 8, 6 хувийн хүүгээр байртай болох бололцоо бүрдсэн. Хэрэв Чингис бонд орж ирээгүй бол долларын ханш 10 мянгад хүрэх байсан. Хамгийн харамсалтай зүйл бол төмөр зам баригдаагүй юм. Төмөр замд зориулаад 200 сая ам.доллар өгсөн. Хэрэв баригдсан бол тэрбумаар нь ууталж байх ёстой.  Намайг Эдийн засгийн хөгжлийн сайд байх үедээ олон тэрбум долларыг гараараа савируулаад, хууль дүрэм зөрчсөн юм биш үү гэж байна. Тийм зүйл байхгүй ээ” гэв. 

Хөгжлийн банкны охин компани болох “Ди Би Эм лизинг” ХХК-аас "Түмэн жинчин" ХХК-д төмсөөр чипс үйлдвэрлэх төслийнх нь хүрээнд 674 мянган ам.доллартай тэнцэх хэмжээний санхүүжилтийг олгожээ. Уг зээлийг 2012 оны нэгдүгээр сарын 28-ны өдрөөс нийт найман жилийн хугацаатай олгосон байна. "Түмэн жинчин" ХХК нь санхүүжилт хүсэгчдэд тавигдах шаардлагыг хангаагүй аж. Тус компанид тоног төхөөрөмж нийлүүлэх компани нь үүргээ хугацаандаа биелүүлээгүй байна.
"Түмэн жинчин" ХХК-ийн гүйцэтгэх захирал Л.Цогбадрах: Би барилгын инженер хүн. 2007-2012 оны хооронд үйлдвэрчний эвлэлд барилга, аж ахуй хариуцсан ахлах инженер, мэргэжилтнээр ажиллаж байсан. Нэг жил орчим хөөцөлдөж байж зээл авсан. Болохгүй байна гэсэн болгоныг нь уйгагүй засаж, зээл авсан.  Б.Тунгалаг гэдэг хүнтэй хамтарсан компани эзэмшдэг” гэлээ.

Ялангуяа манай улс Туркийн гамшиг, онцгой байдал болон барилгын салбараас суралцах зүйл маш их байгаа гэж бодож байна.

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
644621
0 эможи

keyboard_arrow_up