Т.Аюурсайханыг чөлөөлөх АСУУДЛЫГ ХОЙШЛУУЛЖЭЭ
2023 оны 2 сарын 08
Засгийн газрын ээлжит хуралдаан болж /2023.02.08/ байна. Тус хурлаар Т.Аюурсайханыг Хөдөлмөр, нийгмийн хамгааллын сайдын албан тушаалаас нь чөлөөлөх шийдвэрийг гаргаж магадгүй гэх мэдээлэл байсан.
Тэгвэл тус асуудлыг хойшлуулж, өнөөдрийн хуралдаанаар хэлэлцэхгүй болжээ.
Харин Засгийн газраас авлигатай тэмцэх ажлын хүрээнд ирэх жилийг "Авлигатай тэмцэх жил"болгон зарлаж, шат дараалсан арга хэмжээнүүд шуурхай авч хэрэгжүүлэх талаараа хэлэлцэж байна. Энэ хүрээнд Шүгэл үлээгчийн тухай хууль зэргийг ч УИХ-ын хаврын чуулганд өргөн барих ажээ.
Мэдээнд өгөх таны үнэлгээ?
644638
0 эможи
ARSLAN.mn сайтад сэтгэгдэл оруулах: