“Зөвлөлдөж шийдье“ санал асуулгын хоёр дахь шатанд 862 хүн оролцуулахаар СОНГОЖЭЭ
2023 оны 2 сарын 09
"Зөвлөлдөж шийдье" санал асуулгын хоёр дахь шат буюу "Зөвлөлдөх уулзалт"-ыг энэ сарын 14, 15-нд төрийн ордонд зохион байгуулахаар товложээ.
Уг уулзалтад эхний шатны судалгаанд хамрагдсан 21 аймаг, нийслэлийн есөн дүүргийн 1,570 иргэнээс тохиолдлын зарчмаар 862 иргэнийг сонгон "Зөвлөлдөх уулзалт"-ыг оролцуулах юм байна.
Зөвлөлдөх санал асуулгын тухай хуулийн 11.8-д Зөвлөлдөх санал асуулгын хоёр дахь шатанд нэг дэх шатанд оролцсон иргэний 50-аас доошгүй хувийг тохиолдлын зарчмаар сонгон авна гэж заасан байдаг.
"Зөвлөлдөх уулзалт"-ын дараа ҮСХ-ноос анхдугаар шатны санал асуулгын дүнг нэгтгэж, санал дүгнэлт бүхий тайланг Зөвлөлдөх зөвлөлд хүргүүлэх учиртай. Тухайн тайланд үндэслэж, зөвлөлөөс УИХ-д зөвлөмжөө хүргүүлэх юм.
Мэдээнд өгөх таны үнэлгээ?
1
644674
1 эможи
Зочин
2023-02-09 17:58
Наад утгагуй юмаа зогсоо
ARSLAN.mn сайтад сэтгэгдэл оруулах: