Хэнтий аймагт 220 тн хивэг, тэжээл, долооцыг 50 хувийн хөнгөлөлттэй үнээр олгоно Хэнтий аймагт 220 тн хивэг, тэжээл, долооцыг 50 хувийн хөнгөлөлттэй үнээр олгоно
Сонгууль 2024 7 хоногийн тойм -22°C 2639.86 ₮
11 сарын 25, Даваа
Өнөөдөр

Arslan.mn

Хэнтий аймагт 220 тн хивэг, тэжээл, долооцыг 50 хувийн хөнгөлөлттэй үнээр олгоно

2023 оны 2 сарын 13

Arslan.mn

Монгол Улсын Шадар сайд С.Амарсайхан, ХХААХҮ-ийн сайд Х.Болорчулуун нар зүүн гурван аймгийн өвөлжилт хүндэрсэн аймаг, сумдуудад ажиллаж байна. 

ХХААХҮ-ийн сайд Х.Болорчулуун, холбогдох албаны ажлын хэсэг Хэнтий аймагт ажиллах үеэрээ аймгийн Онцгой комиссыг хуралдуулж, нөхцөл байдлын мэдээллийг сонссоны зэрэгцээ тодорхой үүрэг чиглэлийг өглөө.

Arslan.mn

Хэнтий аймгийн нутаг дэвсгэрт 11,12 дугаар саруудад олон жилийн дундаж хэмжээнээс ахиу хур тунадас орж бүх нутгаар дундаж хэмжээнээс 3-7 градусаар хүйтэн, нутгийн төв болон өмнөд хэсгээр салхи ихтэй байсан бөгөөд цасны дундаж зузаан ихэнх нутгаар 12-34 см, хунгарын зузаан 30-48 см, цасны нягт 0,22-0,34 гр/см куб хүрч хатуурсан. Нутгийн 60 гаруй хувь нь цагаанаар зудтай болон цагаанаар зудархуу нөхцөлд байдалд 12.4 мянган малчин, мал бүхий өрхөд нийт 5.1 сая толгой мал өвөлжиж байна.

Тус ажлын хэсгийнхэн бодит байдалтай танилцсаны үндсэн дээр 220 тн хивэг, тэжээл, долооцыг 50 хувийн хөнгөлөлттэй үнээр олгохоор боллоо.

Arslan.mn

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
644738
0 эможи

keyboard_arrow_up