Г.Занданшатар: Зөвлөлдөх уулзалтаар иргэд засаглах эрхээ эдэлж, гарсан шийдвэрүүд хуульд тусгалаа олох болно Г.Занданшатар: Зөвлөлдөх уулзалтаар иргэд засаглах эрхээ эдэлж, гарсан шийдвэрүүд хуульд тусгалаа олох болно
Сонгууль 2024 7 хоногийн тойм -22°C 2639.86 ₮
11 сарын 25, Даваа
Өнөөдөр

Arslan.mn

Г.Занданшатар: Зөвлөлдөх уулзалтаар иргэд засаглах эрхээ эдэлж, гарсан шийдвэрүүд хуульд тусгалаа олох болно

2023 оны 2 сарын 14

Arslan.mn

“Зөвлөлдөж шийдье” зөвлөлдөх санал асуулгын II дахь шат өнөөдөр /2023.02.14 Төрийн ордонд эхэллээ. Тус арга хэмжээг нээж УИХ-ын дарга Г.Занданшатар үг хэллээ.

Тэрээр “УИХ Зөвлөлдөх санал асуулгын тухай хуулийг 2017 онд баталсан. Энэ хуулийн дагуу Зөвлөлдөх санал асуулгын нэг дэх шатны санал асуулгыг Монгол орон даяар математик-статистикийн санамсаргүй түүврийн аргаар сонгогдсон 1570 иргэнээс авсан билээ. Өнөөдөр энэ танхимд эхний шатанд оролцсон 1570 иргэнээс тухайн түүврийн аргаар сонгогдсон 800 гаруй иргэн хуран цуглараад байна. Та бүхэн нийгмийн бүхий л давхарга, мэргэжил, сонирхлын бүлэг, нас, хүйсийг төлөөлж байна. Өөрөөр хэлбэл, Монголын ард түмэн хэмээх Их олонлогоос сонгогдсон Бага олонлог нь та нар юм. Монгол Улсын Үндсэн хуулийн гуравдугаар зүйлийн 1 дэх хэсэгт “Монгол Улсад засгийн бүх эрх ард түмний мэдэлд байна” гэж заасан байдаг. Хоёр өдрийн турш үргэлжлэх Зөвлөлдөх уулзалтаар иргэд та бүхэн энэхүү засаглах эрхээ эдлэх болно. Төрийн үйл хэрэгт оролцох үйл явц зөвхөн энэ уулзалтаар, өнөөдөр маргаашаар хязгаарлагдах ёсгүй. УИХ-аас Засаглал-улс төрийн, Эдийн засгийн, Хүний хөгжлийн гурван бүлэг 10 багц хуулиар Шинэ сэргэлт-эрх зүйн шинэчлэлийг хийхээр зорьж байна. Та бүхний хэлэлцүүлэг, түүнээс гаргах зөвлөмж ч эдгээр хуульд тусгалаа олох болно. Бид монгол хүмүүс. Монголынхоо төлөө цохилох зүрх хүн бүрд бий. Тиймээс Монголоо гэсэн сэтгэлээр, Монголын төлөө гэсэн итгэлээр асуудалд хандаж, зөв мэргэн шийдвэр гаргаж чадна гэдэгт итгэж байна. Чадах ч ёстой. Сөргөлдөж, тэмцэлдэх биш, эвийг хичээж, зөвийг цогцлоохын төлөө хамтран зүтгэцгээе” хэмээв. 

Хоёрдугаар шатны зөвлөлдөх санал асуулгыг үеэр:
  • иргэний болон улс төрийн эрх, хариуцлага,
  • парламентын ардчилал;
  • эдийн засаг, баялгийн сан, төвлөрлийг сааруулах;

нийгмийн тулгамдсан асуудлууд гэсэн дөрвөн багц сэдвийн хүрээнд иргэдтэй зөвлөлдөж, санал бодлоо тусгаж зөвлөмж гаргах юм.

ВИДЕО: 

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
1
644789
1 эможи

Зочин
2023-02-14 20:52
Мэдлэгтэй монгол хунийг эхлээд бэлтгэхэд бух анхаарал, хучээ тевлеруулэх хэрэгтэй.
keyboard_arrow_up