ТАЙЛБАР: Нисэх буудлын гадна үүссэн тоосжилттой холбоотой асуудлыг гэрээ цуцлах нөхцөл  мэтээр тайлбарлаж буйд ХАРАМСАЖ байна ТАЙЛБАР: Нисэх буудлын гадна үүссэн тоосжилттой холбоотой асуудлыг гэрээ цуцлах нөхцөл мэтээр тайлбарлаж буйд ХАРАМСАЖ байна
Сонгууль 2024 7 хоногийн тойм -22°C 2639.86 ₮
11 сарын 25, Даваа
Өнөөдөр

Arslan.mn

ТАЙЛБАР: Нисэх буудлын гадна үүссэн тоосжилттой холбоотой асуудлыг гэрээ цуцлах нөхцөл мэтээр тайлбарлаж буйд ХАРАМСАЖ байна

2023 оны 2 сарын 28

Arslan.mn

Байгаль орчин, аялал жуулчлалын сайд Б.Бат-Эрдэнэ өнгөрсөн амралтын өдөр "Чингис хаан" олон улсын нисэх буудалд ажилласан. Энэ үеэр "Нисэх буудлын тоос шороо, тортог, бохир байдал хэтэрсэн байна. Долоо хоногийн хугацааг өгч их цэвэрлэгээ хийхийг хүслээ" хэмээн өөрийн цахим хуудсандаа нийтэлсэн.

Уг асуудлаар "Нью Улаанбаатар Интернэйшнл Эйрпорт" ХХК-аас тайлбар гаргажээ.

Уг тайлбарт:

"2023 оны хоёрдугаар сарын 25-ны өдөр Байгаль орчин, аялал жуулчлалын сайд “Чингис хаан” олон улсын нисэх буудлын үйл ажиллагаатай танилцах үеэр нисэх буудлын гадна нийтийн эзэмшлийн бүсийн зарим хэсэгт цэвэрлэгээ бүрэн хийгддэггүй талаар хөндөж, Засгийн газраас хэрэгжүүлж байгаа аялал жуулчлалын бодлогыг хэрэгжүүлэхэд саад хийсэн мэтээр олон нийтэд мэдээлж байгаад "Нью Улаанбаатар Интернэйшнл Эйрпорт" (НУБИЭ) ХХК-аас дараах тайлбарыг хүргүүлж байна.

Тус нисэх буудлын барилга байгууламж нь Монгол Улсын Засгийн газар болон Япон Улсын Засгийн газрын хоорондын иений хөнгөлөлттэй зээлээр санхүүжиж, Монгол Улсын Засгийн газрын захиалгаар хийгдсэн зураг төслөөр 2017 онд баригдаж дууссан төсөл юм.

“Нью Улаанбаатар Интернэйшнл Эйрпорт” ХХК нь 2019 онд Монгол Улсын Засгийн газартай 15 жилийн хугацаатай Концессын гэрээг байгуулж нисэх буудлын менежментийг хэрэгжүүлэх зорилгоор байгуулагдсан бөгөөд энэхүү гэрээний дагуу Иргэний Нисэхийн Ерөнхий Газар (ИНЕГ) болон хуучин Буянт-Ухаа ОУНБ-д ажиллаж байсан нийт 600 гаран ажилтнуудыг шилжүүлэн авч, 2021 оны долдугаар сарын 4-ний өдөр нисэх буудлын үйл ажиллагааг эхлүүлсэн. Тус компани нь цар тахлын хүнд нөхцөлд нэг ч ажилтны орон тоог цомхотголгүйгээр нисэх буудлын үйл ажиллагааг тогтвортой явуулж энэхүү гэрээгээр хүлээсэн үүргээ хэрэгжүүлэн ажиллаж байна.

Монгол Улсын Засгийн газрын гишүүн, Байгаль орчин, аялал жуулчлалын сайд Б.Бат-Эрдэнэ нь нисэх буудлын үйл ажиллагаатай танилцах үедээ гадна орчинд үүссэн тоосжилт, шороо цэвэрлэгээтэй холбоотой асуудлыг Концессын гэрээг цуцлах, өөрчлөх нөхцөл болох мэтээр хэвлэл мэдээллээр тайлбарлаж байгаа нь Концессын гэрээний талаарх Монгол Улсын Засгийн газрын бодлого, байр суурь гэж нийтэд ойлгогдох магадлалтай байгаад маш их харамсаж байна.

Сайдын онцолсон цэвэрлэгээний тухайд, бид өдөр тутмын нислэгийн цагийн хуваарийн дагуу зорчигч урсгалын нөхцөл байдлыг харгалзан өдөрт 4-5 удаа чийгтэй болон төхөөрөмжөөр цэвэрлэгээ хийдэг. Монголын цаг агаарын хуурай хүйтэн нөхцөл байдлаас шалтгаалан маш хурдан тоостой болох, чийгтэй цэвэрлэгээ хийх үед цэвэрлэсэн хэсэг нь хөлдөж мөстсөнөөр эсрэгээрээ зорчигч, үйлчлүүлэгчид болон хүүхдүүд халтирч унах аюулыг үүсгэж, бүр цаашлаад халтирч унахдаа орох гарах шилэн хаалгыг мөргөн бэртэх гэмтэх аюултай тул зорчигчийн урсгал хамгийн бага байх үеэр цэвэрлэгээг хийж байна.

Концесс эзэмшигчийн хувьд олон улсын дүрэм журам, стандартын хүрээнд Монгол Улсын Засгийн газраас баримталж буй бодлогыг дэмжиж хамтран ажиллахаас гадна, нисэх буудлын үйл ажиллагааны аюулгүй байдал, аюулгүй ажиллагааг хангахад нэн тэргүүн анхаарч, зорчигч үйлчлүүлэгчдийн тав тухтай орчныг бүрдүүлэхийн тулд үйлчилгээний чанарыг сайжруулах, олон улсад танигдсан нисэх буудал болгохын тулд манай хамт олон хамтран ажиллаж байна.

Түүнчлэн цаашид шинэлэг санаа, санаачилга, шаардлагатай арга хэмжээг хэрэгжүүлэн ажиллах болно" гэжээ.

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
645070
1 эможи

Зочин
2023-02-28 23:20
Нисэх буудалын ажилыг нисэхиин ажилтан л мэдэн энэ байгуулагт ажиллаж амьдрач ирсэн хүмүүс л мэдэн өөр гаднын байгуулагт ажиллаж ирсэн ямар ч хүн ойлгож хүлээж авах мэдлэг дутах байх
иргэн
2023-02-28 11:52
улаанбаатараас хөшигтийн нисэх буудал хүртлэх автобусны асуудлаа шийдээч ээ, одоогийн шаттл ч гэх шиг starex ээ болиоч ээ
Зочин
2023-02-28 10:40
Учир дутагдалтай л буудал бна. Сулжээ нь тасраад л, ачаа авах газар нь жижиг, газаргуй юм шиг, замын гэрлээ тавиагуй харангуй !!!
keyboard_arrow_up