“...Хөгжлийн банкны хэргийг шүүх хурал хэд ч хойшилж болзошгүй” гэв үү?! “...Хөгжлийн банкны хэргийг шүүх хурал хэд ч хойшилж болзошгүй” гэв үү?!
Сонгууль 2024 7 хоногийн тойм -22°C 2639.86 ₮
11 сарын 25, Даваа
Өнөөдөр

Arslan.mn

“...Хөгжлийн банкны хэргийг шүүх хурал хэд ч хойшилж болзошгүй” гэв үү?!

2023 оны 3 сарын 01

Arslan.mn

Хөгжлийн банкны хэрэгт холбогдсон хүмүүсийн гэм буруугийн шүүх хурал маргааш эхэлнэ. Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх уг хэргийн шүүхийн урьдчилсан хэлэлцүүлгийг 2023 оны хоёрдугаар сарын 15, 16-нд хийж ийн товлосон юм. Шүүхэд ч гэж дээ, 80 хүн, дөрвөн хуулийн этгээдийг яллагдагчаар татаж, улсын яллагч, өмгөөлөгч гээд нийтдээ 257 оролцогчтой учраас урьдчилсан хэлэлцүүлгийг Улаанбаатар чуулгын байранд хийсэн юм.

Уг нь шүүх бүрэлдэхүүн хэргийн урьдчилсан хэлэлцүүлгийг хийж, улмаар гэм бурууг шүүх боломжтой гэж дүгнэсэн. Тэгээд шүүх хурлыг товлосон. Гэвч маргааш хийхээр товлосон гэм буруугийн шүүх хурал хойшилж болзошгүй байна. Хэргийн 84 оролцогч тус бүр 1-4 өмгөөлөгчтэй. Урьдчилсан хэлэлцүүлэгт 106 өмгөөлөгч орж байсан юм.

Тэгвэл өмгөөлөгч нарын дийлэнх нь гэм буруугийн шүүх хурлыг шүүхийн товлосноор шууд хийлгэх сонирхол багатай байгаа бололтой. Тодруулбал, урьдчилсан хэлэлцүүлэг эхлэхэд 14 өмгөөлөгч шүүгчээс татгалзсан санал гаргаж байсан. Тэгвэл гэм буруугийн шүүх хурал дээр ийм санал гаргах өмгөөлөгчийн тоо нэмэгдэх бололтой. Хэдийгээр энэ нь яллагдагч, түүний өмгөөлөгч нарын хуулиар олгогдсон эрх боловч, тэдний саналыг хэлэлцэх мэтээр цаг хугацаа авч, шүүх хурал товлосноороо явагдах боломж хомсдохоор байгаа юм.

Үүнээс гадна зарим өмгөөлөгч, итгэмжлэгдсэн төлөөлөгч нар ч хуралдаанд оролцож амжихгүй гэх мэтээр хуулийн хүрээний хүндэтгэх шалтгаан бүхий хүсэлт хүргүүлж байгаа гэх мэдээлэл байна.

Өөрөөр хэлбэл, Хөгжлийн банкны хэрэг ийм байдлаар хэдэн ч удаа хойшилж магадгүй аж. “...Учир нь энэ хэрэг Монголын шүүхийн практикт байхгүй олон холбогдогчтой. Тэр утгаараа, шүүх хэргийн холбогдогч, оролцогчдын хууль ёсны эрхийг хангах ёстой болно. Тэр хэрээр шүүх хурлыг сунжруулах нөхцөлийг үүсгэнэ. Ер нь 2-3 жил ч үргэлжилж мэднэ” хэмээн хуульчид, ажиглагчид хэлж байна. 

 

 

Б.Дамдин

Эх сурвалж: "Зууны мэдээ" сонин

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
1
ouch an post
confuse an post
angry an post
645112
1 эможи

keyboard_arrow_up