Ерөнхий сайд асан Ч.Сайханбилэг, Т.Бадамжунай, Н.Удаанжаргалыг албадан авчирна Ерөнхий сайд асан Ч.Сайханбилэг, Т.Бадамжунай, Н.Удаанжаргалыг албадан авчирна
Сонгууль 2024 7 хоногийн тойм -22°C 2639.86 ₮
11 сарын 25, Даваа
Өнөөдөр

Arslan.mn

Ерөнхий сайд асан Ч.Сайханбилэг, Т.Бадамжунай, Н.Удаанжаргалыг албадан авчирна

2023 оны 3 сарын 07

Arslan.mn

Засгийн газрын ээлжит хуралдаан Төрийн ордонд болж байна. 

Хуралдаанаас гаргасан шийдвэрийг ХЗДХ-ийн сайд Х.Нямбаатар танилцуулав. Тэрээр шувуу ажиллагааны хүрээнд буюу мөрдөн шалгах ажиллагаанаас гадаад улс руу оргон зайлсан этгээдүүдийн талаар мэдээллээ:

-Ерөнхий сайд асан Ч.Сайханбилэг, Т.Бадамжунай, Н.Удаанжаргал, Тугчингийн Болормаа, Тэгшбаярын Ариунболд, Отгонбаатар, Мөнхзул  нарыг эрэн сурвалжилж байна. Тэд мөрдөн шалгах ажиллагаанаас оргон зайлсан тул ГХЯ-ны тусламжтайгаар авчирна. Мөн БНХАУ-ын  хоёр иргэн бий. Нийт 90 хүн бий. Тэдний долоо нь шалгуулж байхдаа,  Т.Бадамжунай, Н.Удаанжаргал нар хэрэг бүртгэлийн шатанд зугтсан.    

Битүүний урд өдөр манай ажилтнууд Европын холбооны оронд мэдүүлэг авсан. Бид гадаад улсад мөрдөн шалгалт явуулахдаа зөвхөн ЭСЯ-ны байранд ажиллагааг явуулна. Өөр улсад дайчлан баривчилгаа хийх эрх бидэнд байхгүй. Өмнө нь Б.Хурц гадаад улсад ажиллагаа явуулсны улмаас хоригдон, гадаад харилцаанд асуудал үүссэн тул тэр алдааг давтахгүй. 

Авлигын эсрэг конвенцод нэгдэн орсон улсууд хуулийн хүрээнд хамтран ажиллах боломжтой. Мөн Интерполд мэдэгдсэнээр энэ хүмүүс өөр улс руу нүүх, шилжин очих боломжгүй болж, тэднийг дипломат харилцааны шугамаар албадан авчрах үүргийг Ерөнхий сайд өгсөн. Дээр нэр  дурдсан иргэдийн зарим нь визгүй зорчдог, Зүүн Өмнөд Азийн орнуудад байна. Тэдний паспортыг хүчингүй болгосноор тэд өөр улс руу зорчих боломжгүй болно гэв.             

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
645239
2 эможи

Зочин
2023-03-08 18:23
Тэдний байгаа газрыг баттулга, элбэгдоржтонгууд мэдэж байгаа. Энэ 2 ыг шалга
Зочин
2023-03-08 12:25
Ашгүй дээ.худлаа болчихгүй бол сайхан мэдээ бна.Заавал авчирч яллах ёстой шүү.даварчихсан шээснүүдийг Сайханбилэг шоуч өнгөрчээ хха гайхуулаад бсан сайхан шоуч жүжгийн гар ш тэй.төр төмөр нүүрээ харуул
keyboard_arrow_up