Л.Оюун-Эрдэнэ: Алдаа оноотой ч Оюу Толгой төслийг урагшлуулахын төлөө гал атгасан төр нийгмийн зүтгэлтнүүдэд ТАЛАРХЪЯ
2023 оны 3 сарын 13
Оюутолгойн гүний уурхайн олборлолт өнөөдөр /2023.03.13/ албан ёсоор эхэлж байна. Нээлтийн арга хэмжээнд Монгол Улсын Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ болон “Рио Тинто” группийн Гүйцэтгэх захирал Якоб Стаусхольм биечлэн оролцож байгаа юм.
Энэ үеэр Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ “Оюу Толгой төсөл бол Монгол Улс ардчилсан системд шилжсэнээс хойшхи анхны олон улсын түүхэн төсөл юм. Оюу Толгой төслийн энэ хүртэлх зам дардан байгаагүй. Баялагтаа эзэн байхыг хүссэн их эрмэлзэл, Засгийн газрын 92 болон 107 дугаар тогтоолыг хэрэгжүүлэхэд улс төрийн дэмжлэг үзүүлсэн болон алдаа оноотой ч энэ төслийг урагшлуулахын төлөө гал атгасан төр нийгмийн зүтгэлтнүүдэд талархъя” гэв.
Мэдээнд өгөх таны үнэлгээ?
645368
0 эможи
ARSLAN.mn сайтад сэтгэгдэл оруулах: