“Говь“ ХК Хөгжлийн банкнаас 31 тэрбумын зээл аваад “Таван богд“-ын өөр компанийн зээлийг төлжээ “Говь“ ХК Хөгжлийн банкнаас 31 тэрбумын зээл аваад “Таван богд“-ын өөр компанийн зээлийг төлжээ
Сонгууль 2024 7 хоногийн тойм -22°C 2639.86 ₮
11 сарын 25, Даваа
Өнөөдөр

Arslan.mn

“Говь“ ХК Хөгжлийн банкнаас 31 тэрбумын зээл аваад “Таван богд“-ын өөр компанийн зээлийг төлжээ

2023 оны 3 сарын 15

Arslan.mn

Хөгжлийн Банкнаас санхүүжүүлсэн төсөл, хөтөлбөрийн хэрэгжилт, үр дүн, зээл олголт, эргэн төлөлтийн явц, байдлыг шалгах гурав дахь удаагийн нотлох баримтыг шинжлэн судлах сонсгол болж байна. 

Хөгжлийн банкнаас дотоодын аж ахуйн нэгжүүдэд түүхий эд татан авахад нь зориулж 100 хүртэл тэрбум төгрөгийн зээлийг "Ноолуур" хөтөлбөрийн хүрээнд олгожээ. 

Тодруулбал, и"Говь" ХК-ын хувьцаа эзэмшигч Ц. Баатарсайханыг Хөгжлийн банкны хэлэлцүүлэгт дууджээ. Учир тус компани нийт 5 удаа болон өөрийн хамаарал бүхий "Дулаан гэр" компаниар дамжуулан 31.2 тэрбум төгрөгийн санхүүжилтийг авчээ.

Тус компани дээрх зээлээр "Таван богд"-ын өөр компанийн зээлийг хаахад ашигласан. Мөн хадгаламжийн дансандаа хадгалж байжээ. Энэ нь тус компанийн Голомт банктай байгуулсан гэрээг зөрчсөн байна.

Энэ зээлийг тоног төхөөрөмж худалдан авах зорилгоор авсан ч зээлээ зориулалтын бусаар ашигласан гэж шинжээч дүгнэжээ.

Өнөөдрийн сонсголд арилжааны банкуудаар дамжуулан олгосон таван багц зээлийн асуудлыг авч хэлэлцэх бөгөөд уг асуудалтай холбогдуулан оролцуулахаар 21 гэрчийг дуудсан байна.

Үдээс өмнө:

  • Ноолуурын салбарт эргэлтийн хөрөнгийн зориулалттай зээл олгох хөнгөлөлттэй зээл;
  • Ноолуурын салбарт эргэлтийн хөрөнгийн зориулалттай олгосон “Ноолуур” хөтөлбөр /2018/;

Үдээс хойш:

  • Ноолуурын салбарт эргэлтийн хөрөнгийн зориулалттай олгосон “Ноолуур” хөтөлбөр /2019/;
  • Ноолуурын салбарыг дэмжих хөнгөлөлттэй нөхцөлтэй зээл “Ноолуур” хөтөлбөр /2020 Ковидын үеийн хөнгөлөлттэй нөхцөлтэй/;
  • Экзим 300-Үйлдвэрлэлийн чиглэлийн экспортыг дэмжих, импортыг орлох бүтээгдэхүүн үйлдвэрлэх төсөл;

Ташрамд дурдахад, энэ удаагийн сонсгол Хөгжлийн банкны эх үүсвэрээс арилжааны банкуудаар дамжуулан олгосон 2,542 төсөл, хөтөлбөрийн 1.6 их наяд төгрөгийн зээлийн ашиглалт, зарцуулалт, үр дүн, Хөгжлийн банкны бусдаас татан төвлөрүүлсэн хөрөнгийн удирдлага, зарцуулалт, ашиглалт, үр дүн” сэдвээр зохион байгуулж байгаа билээ.  

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
645421
0 эможи

keyboard_arrow_up