“Капитал банк” шүүхэд давж заалдахаа МЭДЭГДЛЭЭ “Капитал банк” шүүхэд давж заалдахаа МЭДЭГДЛЭЭ
Сонгууль 2024 7 хоногийн тойм -22°C 2639.86 ₮
11 сарын 25, Даваа
Өнөөдөр

Arslan.mn

“Капитал банк” шүүхэд давж заалдахаа МЭДЭГДЛЭЭ

2023 оны 3 сарын 15

Капитал банкны удирдлагаар ажиллаж байсан иргэд болох А, Я, Д нарыг банкийг 104.6 тэрбум төгрөгийн хохирол учруулж, улмаар төлбөрийн чадваргүй болгосон гэх хэрэгт шалгаж улмаар гуравдугаар сарын 7,9-ний өдрүүдэд шүүхээс А-г гэм буруутайд тооцож хоёр жилийн тэнсэн харгалзах ялаар шийтгэсэн бол Я, Д нарыг цагаатгаж шийдвэрлэсэн байдаг.

Түүнчлэн банкийг албадан татан буулгах үеэр буюу 2019 оны дөрөвдүгээр сарын 8-ны өдөр нийт өр, банкны хөрвөх чадвартай эргэн төлөгдөх нийт хөрөнгийн зөрүүгээр хохирлыг тогтоохдоо нийт өр төлбөрийг бодит хэмжээнээс багаар тооцсон нь тэдгээр төлбөрүүд төлөгдөх боломжгүй нөхцөл байдлыг үүсгэсэн байна. Тухайлбал:

Монголбанканд төлөх ипотекийн зээлийн эх үүсвэр, бусад өр төлбөрийн 71.1 тэрбум төгрөг, Жижиг, дунд үйлдвэрлэлийг хөгжүүлэх санд төлөх төсөл, хөтөлбөрийн эх үүсвэрийн 42.9 тэрбум төгрөг, Сангийн яамаар дамжин хэрэгжсэн төслийн эх үүсвэрийн 16.8 тэрбум төгрөг, Хөдөлмөр, халамжийн үйлчилгээний ерөнхий газрын хөдөлмөр эрхлэлтийг дэмжих зээлийн эх үүсвэрийн 3.9 тэрбум төгрөг, Жижиг, дунд үйлдвэрлэлийг дэмжих төвийн 3.7 тэрбум төгрөг, Нийслэлийн хөрөнгө оруулалтын газрын 2.0 тэрбум төгрөгийн зэрэг өр төлбөрүүд төлөгдөх боломжгүйд хүрсэн аж.

Иймээс төрд учирсан хохирлыг төлүүлэх үүднээс “Капитал банк” ХХК дахь Банкны эрх хүлээн авагч дараагийн шатны шүүхэд давж заалдах, гомдол гарган шийдвэрлүүлэхээ мэдэгдлээ. 

 

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
645435
1 эможи

keyboard_arrow_up