Д.Амарбаясгалан: 3,500 орчим хүүхэд 2, 3 дугаар сард хүүхдийн мөнгөө авч чадаагүй гэсэн мэдээлэл ирсэн Д.Амарбаясгалан: 3,500 орчим хүүхэд 2, 3 дугаар сард хүүхдийн мөнгөө авч чадаагүй гэсэн мэдээлэл ирсэн
Сонгууль 2024 7 хоногийн тойм -22°C 2639.86 ₮
11 сарын 25, Даваа
Өнөөдөр

Arslan.mn

Д.Амарбаясгалан: 3,500 орчим хүүхэд 2, 3 дугаар сард хүүхдийн мөнгөө авч чадаагүй гэсэн мэдээлэл ирсэн

2023 оны 3 сарын 16

Өрхийн мэдээлэл зөрүүтэйн улмаас хүүхдийн мөнгөнөөс хасагдсан хүүхдүүдийн мөнгийг өгч буй эсэх болон сайдын томилгооны асуудлаар ЗГХЭГ-ын дарга тайлбар өглөө.

ЗГХЭГ-ын дарга Д.Амарбаясгалан "Хөдөлмөр нийгмийн хамгааллын салбарт цалин, тэтгэврийн нэмэгдэл, ажиллах хүчний зөв зохистой бодлогын асуудал яригдаж байна. Засгийн газраас нийгмийн даатгалын багц хуулийг УИХ-д энэ оны эхэнд өргөн барьсан. Эдгээр тулгамдсан асуудлыг богино хугацаанд хариуцаж ажиллах туршлагатай сайдыг ойрын хугацаанд томилно гэж ойлгож болно.

Хүүхдийн мөнгөний тухайд байгуулагдсан ажлын хэсэг ард иргэдээс ирсэн санал, хүсэлт, гомдлын дагуу ажиллаж байна. Анхан шатны нэгж дээр өрхийн мэдээллийг засаж, сайжруулах ажил эрчимтэй хийгдэж байгаа. Өрхийн мэдээллийн сангийн зөрүү их хэмжээгээр арилж байна. Тодорхой хугацаа орно. Нэгдсэн мэдээлэлтэй болохоор хийдэлт арилна.

3,500 орчим хүүхэд 2, 3 дугаар сард хүүхдийн мөнгөө авч чадаагүй гэсэн мэдээлэл бий.

Иргэд анхан шатны нэгж дээр очиж, үл хөдлөх хөрөнгө болон бусад төрлийн мэдээллийг өөрчилж, шинэчлэхэд идэвхтэй оролцох ёстой.

Өрхийн мэдээллийн санг засаж залруулах асуудлаар ХХҮЕГ, хүүхдийн мөнгийг хариуцаж буй нэгжүүдэд хандаж зөрчлөө арилгуулах боломж нь нээлттэй.

Орон нутгийн иргэд аймаг, сум, багтаа хандана.

ХНХЯ дур мэдэн хүүхдийг хүүхдийн мөнгөнөөс хасах боломжгүй" гэв.

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
645457
0 эможи

Зочин
2023-03-16 23:39
Хүүхдийн мөнгийг бүх хүүхдд өгөөчээ ямар ичдэггүй юм бэ. Өөрсдөө хуй хуйгаар нь уулуулаар нь хулгайлж байж хуруухан чинээ бяцхан хүүхдээс 100000 төгрөг харамлаад хасаж хаяад байхдаа яахавдээ ёстой гомдмоор ЗАСАГ юмаа
keyboard_arrow_up