Б.Бат-Эрдэнэ: Б.Болдод газар олгоогүй, хауст нь үл хөдлөх хөрөнгийн ГЭРЧИЛГЭЭ ГАРГАСАН Б.Бат-Эрдэнэ: Б.Болдод газар олгоогүй, хауст нь үл хөдлөх хөрөнгийн ГЭРЧИЛГЭЭ ГАРГАСАН
Сонгууль 2024 7 хоногийн тойм -22°C 2639.86 ₮
11 сарын 25, Даваа
Өнөөдөр

Arslan.mn

Б.Бат-Эрдэнэ: Б.Болдод газар олгоогүй, хауст нь үл хөдлөх хөрөнгийн ГЭРЧИЛГЭЭ ГАРГАСАН

2023 оны 3 сарын 16

Arslan.mn

Байгаль орчин, аялал жуулчлалын сайд Б.Бат-Эрдэнэ өнөөдөр /03.16/ цаг үеийн асуудлаар мэдээлэл хийлээ.

Тэрбээр "Тусгай хамгаалалттай газар нутгийн тухай хууль гэж бий. Энэ хуулиар хэн нэгэн этгээдэд газар бэлэглэх ямар ч боломжгүй. Дуучин Д.Болд болон Кёкүшюүзан Д.Батбаяр, Т.Баясгалан нарын 48 иргэнд газар олгосон гэдэг мэдээлэл олон нийтийн сүлжээнд цацагдсан.

Дуучин Д.Болдтой холбоотой асуудал бол газар олгосон олон иргэний дунд орсон байсан. Гэхдээ 2.7 га газрыг олгоогүй. Салбар яамнаас өнгөрсөн хугацаанд аль болох газар нэмж олгохгүй чиг үүргийг баримталж ирсэн. Ер нь олгох газар ч байхгүй юм билээ. Богд хаан уулын дархан цаазат газрын 5594 га газрыг улсын тусгай хамгаалалтын бүсэд албан ёсоор шилжүүлсэн. Ингэснээр тухайн газар дахин ашиглагдахаас сэргийлэх арга хэмжээг авч чадсан. Энэ газар нь өнөөдрийн түвшинд газар олгож, үл хөдлөх хөрөнгөөр барилгажсан хэсгүүдийг тулгаж оруулсан. Энэ оны нэгдүгээр сарын 1-нээс Зөвшөөрлийн тухай хуулиар газрыг зөвхөн дуудлага худалдаа, сонгон шалгаруулалтаар олгохоор болсон.

Тусгай хамгаалалттай газар нутгийн хувьд дуудлага худалдаа гэж байхгүй. Зөвхөн төслийн сонгон шалгаруулалтаар олгоно. Газар ашиглах, эрх олгохыг хориглох тухай сайдын тушаал гарсан. Энэ тушаалд үл хөдлөх хөрөнгийн хууль ёсны өмчлөгч мөн болохоо баталгаажуулж, нотолсон хуулийн этгээд, иргэн үл хөдлөх хөрөнгө байршиж байгаа газраа ашиглах хүсэлт гаргасан бол хориглохгүй. Бид өнгөрсөн хугацаанд Богд хаан уулыг есөн аманд газар олгохыг хориглосон" гэв.

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
1
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
645461
1 эможи

keyboard_arrow_up