Ч.Ундрам: Миний хувийн асуудал ажилтай маань ЯМАР Ч ХОЛБООГҮЙ. Бусдын хувийн асуудлыг хүндэтгэдэг баймаар байна Ч.Ундрам: Миний хувийн асуудал ажилтай маань ЯМАР Ч ХОЛБООГҮЙ. Бусдын хувийн асуудлыг хүндэтгэдэг баймаар байна
Сонгууль 2024 7 хоногийн тойм -22°C 2639.86 ₮
11 сарын 24, Ням
Өнөөдөр

Arslan.mn

Ч.Ундрам: Миний хувийн асуудал ажилтай маань ЯМАР Ч ХОЛБООГҮЙ. Бусдын хувийн асуудлыг хүндэтгэдэг баймаар байна

2023 оны 3 сарын 16

УИХ-ын гишүүн Ч.Ундрамтай холбоотой асуудал өнгөрсөн оны арванхоёрдугаар сард олон нийтийн анхаарлыг татсан. Түүний нөхөр Б.Наранцацралт "Ч.Ундрам нь гэр бүлийн хүчирхийлэгч, гэр бүлээс гадуурх харилцаатай" хэмээн олон нийтийн сүлжээнд бичсэн юм. Үүнээс үүдэн Ч.Ундрам гишүүнд ёс зүйн хариуцлага хүлээлгэх эсэх талаарх асуудал хэсэг яригдаад намжсан. 

Тэгвэл өнөөдөр УИХ-ын гишүүн Ч.Ундрам дараах байр суурийг илэрхийллээ. 

Тэрбээр "Хувь хүний болон хувьсгалын асуудлыг сэтгүүлчид ялгаж салгаж ойлгох хэрэгтэй. Ярих, ярихгүй олон үйл явдлын зөвхөн тухайн нөхдөд ашигтай хэсгийг таслаад, олон нийтэд баримтгүй худал гүтгэлгийг бичвэрийн хамт цацсан.

Хуулийн байгууллагаар зарим асуудал эхнээсээ шийдэгдэж байгаа. Цахим орчноос шалтгаалж хүүхдүүд маань хүнд нөхцөл байдалд орсон. Хоёр хүүхэдтэйгээ гурвуулаа сэтгэл зүйчид хандаж, үйлчилгээ авсан. Миний хүүхдүүдэд хүчирхийллийн хүнд нөхцөлд байсан шинж тэмдэг байхгүй. Мэргэжлийн хүмүүс сорил авсан. Гэр бүл, хүүхэд, залуучуудын хөгжлийн газраас шинжээчийн баг манайд ирж ажилласан. Улмаар Б.Наранцацралтыг хүүхдийн эрхийг ноцтой зөрчсөн байна гэж үзээд торгосон. 

УИХ-ын гишүүний өргөсөн тангараг, ёс зүйн хууль, дүрэм журамтай харшилсан ямар нэгэн үйлдэл огт гаргаагүй. Миний хувьд ямар нэгэн хулгай, авлига, албан тушаалын гэмт хэрэгт холбогдоогүй. Өргөсөн тангаргаа биелүүлэхийн тулд ажиллаж ирсэн" хэмээв. 

Харин Гэр бүлийн тухай хуулийг өргөн барих гэж байсан нь ашиг сонирхлын зөрчилтэй байсан эсэх талаар "Гэр бүлийн тухай хууль бол өмнө нь яригдаж байсан асуудал. Хувийн асуудал гарсан учраас миний хувьд уг хуулийн ажлаа түр зогсоосон. Харин бусад хууль тогтоомжид анхаарал хандуулж байна. Жишээлбэл, Органик бүтээгдэхүүний тухай хууль өргөн барих гэж байна" гэсэн юм. 

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
1
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
645464
1 эможи

Зочин
2023-03-16 15:05
Гэрээ засаад төрөө зас гэдэг байхаа
keyboard_arrow_up