ХНХЯ-ны шинэ сайдыг ирэх долоо хоногт ТОМИЛНО
2023 оны 3 сарын 22
Т.Аюурсайхан Хөдөлмөр, нийгмийн хамгааллын сайдын албан тушаалаасаа чөлөөлөгдөх хүсэлтээ энэ оны хоёрдугаар сарын 7-нд гаргасан.
Тэгвэл өнгөрсөн долоо хоногт болсон УИХ-ын чуулганы хуралдааны нээлтийн дараах хаалттай хуралдааны үеэр Ерөнхий сайд түүнийг чөлөөлөх асуудлыг танилцуулсан байна. Улмаар Т.Аюурсайханыг Хөдөлмөр, нийгмийн хамгааллын сайдаас чөлөөлөх захирамж баталгаажсан аж.
Үндсэн хуулийн 39.4-т Засгийн газрын гишүүнийг УИХ, Ерөнхийлөгчид танилцуулснаар Ерөнхий сайд томилж, чөлөөлж, огцруулна хэмээн заасан. Сайдыг чөлөөлснөөс хойш 14 хоногийн дараа шинэ сайдын нэрийг оруулж ирэх хуультай. Тиймээс дараа долоо хоногийн УИХ-ын чуулганд шинэ сайдыг танилцуулахаар болжээ.
Мэдээнд өгөх таны үнэлгээ?
645603
0 эможи
ARSLAN.mn сайтад сэтгэгдэл оруулах: