ЧУУЛГАН: Н.Энхболд гишүүнийг Төрийн байгуулалтын байнгын хорооны ДАРГААР СОНГОВ ЧУУЛГАН: Н.Энхболд гишүүнийг Төрийн байгуулалтын байнгын хорооны ДАРГААР СОНГОВ
Сонгууль 2024 7 хоногийн тойм -22°C 2639.86 ₮
11 сарын 25, Даваа
Өнөөдөр

Arslan.mn

ЧУУЛГАН: Н.Энхболд гишүүнийг Төрийн байгуулалтын байнгын хорооны ДАРГААР СОНГОВ

2023 оны 3 сарын 24

УИХ-ын чуулганы хуралдаанаар өчигдөр Төрийн байгуулалтын байнгын хорооны дарга Ж.Мөнхбатыг өөрийнх нь хүсэлтээр бүрэн эрхээс нь чөлөөлсөн. Ингэснээр Төрийн байгуулалтын байнгын хорооны даргыг шинээр сонгох шаардлагатай болсон юм. УИХ дахь МАН-ын бүлэг Халдашгүй байдлын дэд хорооны дарга Н.Энхболдыг Төрийн байгуулалтын байнгын хорооны даргаар сонгох нь зүйтэй гэж үзжээ. Улмаар Төрийн байгуулалтын байнгын хороо өнөөдөр хуралдаж түүнийг даргаараа сонгохыг дэмжсэн юм. 

УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаанаар Байнгын хорооны саналыг хэлэлцэж Н.Энхболдыг Төрийн байгуулалтын байнгын хорооны даргаар сонголоо.

Төрийн байгуулалтын байнгын хорооны даргаар сонгогдсон Н.Энхболд гишүүний намтрыг танилцуулъя.

Төгссөн сургууль, мэргэжил:

  • 1974 онд Төв аймгийн Зуунмод хотын 10 жилийн дунд сургууль
  • 1979 онд ЗХУ-ын Москва хотын Хэвлэлийн дээд сургууль Инженер- эдийн засагч мэргэжлээр
  • 1990 онд ЗХУ-ын Москва хотын КН-ын дээд сургууль
  • 1996 онд Австрали улсын Сиднейн их сургуулийн магистрантур тус тус төгссөн.

Ажилласан байдал:

  • 1979-1980 онд Соёлын яамны хэвлэлийн нэгдсэн редакцид эдийн засагч
  • 1980-1986 онд Соёлын яамны Төлөвлөгөө эдийн засгийн хэлтэст мэргэжилтэн, ахлах мэргэжилтэн
  • 1986-1990 онд Улсын Хэвлэлийн Комбинатын орлогч дарга
  • 1990-1993 онд Монгол Хэвлэл нэгтгэлийн ерөнхий захирал
  • 1993-1995 онд Шадар сайдын зөвлөх
  • 1997-2000 онд Ерөнхийлөгчийн Тамгын газрын Мэдээлэл харилцааны албаны дарга
  • 2000-2004 онд УИХ-ын гишүүн
  • 2004-2008 онд УИХ-ын гишүүн
  • 2006-2007 онд  Засгийн газрын гишүүн, Гадаад хэргийн сайд
  • 2007-2008 онд Засгийн газрын гишүүн, Монгол Улсын сайд, Засгийн газрын хэрэг эрхлэх газрын дарга
  • 2008-2012 онд УИХ-ын дэд дарга
  • 2008-2012 онд УИХ-ын гишүүн
  • 2012-2013 онд УИХ дахь МАН-ын бүлгийн дарга
  • 2012-2016 онд УИХ-ын гишүүн
  • 2016-2020 онд УИХ-ын гишүүн
  • 2016-2017 онд УИХ-ын Төрийн байгуулалтын байнгын хорооны дарга
  • 2017 оноос Засгийн газрын гишүүн, Батлан хамгаалахын сайд
  • 2020 оноос УИХ-ын гишүүн
Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
645647
0 эможи

keyboard_arrow_up