С.Амарсайхан: Бид чанарын хүртээмжтэй байдлыг хэмжиж чаддаг болсон цагт бодит ХӨГЖИЛД ХҮРНЭ С.Амарсайхан: Бид чанарын хүртээмжтэй байдлыг хэмжиж чаддаг болсон цагт бодит ХӨГЖИЛД ХҮРНЭ
Сонгууль 2024 7 хоногийн тойм -22°C 2639.86 ₮
11 сарын 25, Даваа
Өнөөдөр

Arslan.mn

С.Амарсайхан: Бид чанарын хүртээмжтэй байдлыг хэмжиж чаддаг болсон цагт бодит ХӨГЖИЛД ХҮРНЭ

2023 оны 3 сарын 30

Arslan.mn

Монгол Улсын Засгийн газар, Шадар сайдын зүгээс Стандарт, хэмжил зүйн салбарын шинэчлэлд онцгой анхаарч, иргэдийн эрүүл мэнд, хүрээлэн буй орчин, улс орны аюулгүй байдал, нийтийн ашиг сонирхлыг хамгаалах зорилгоор “Стандарт ба хөгжил” үндэсний хөтөлбөр боловсруулан хэрэгжүүлж байна.

Хөтөлбөрийн хүрээнд 2023 оны 02 дугаар сарын 09-нөөс 03 дугаар сарын 30-ны өдрүүдэд Төрийн захиргааны төв байгууллагууд, аймгуудын Стандарт, хэмжил зүйн хэлтэс тус бүр олон нийтийн хэлэлцүүлгийг зохион байгууллаа. Уг хэлэлцүүлэгт 16 мянга иргэн оролцсон ба оролцогчдоос 6987 орчим санал бичгээр болон цахим шуудангаар хүлээн аваад байна.

Хэлэлцүүлэгт Монгол Улсын Шадар сайд С.Амарсайхан, ЗГХЭГ-ын дарга Д.Амарбаясгалан, МҮХАҮТ-ын Ерөнхийлөгч О.Амартүвшин, ШӨХТГ-ын дарга Ц.Уртнасан болон яам, нийслэл, орон нутгийн стандарт хэмжил зүйн салбарын мэргэжилтнүүд, ТББ, иргэд зэрэг 280 гаруй төлөөлөл оролцлоо.

Монгол Улсын Шадар сайд С.Амарсайхан тус хэлэлцүүлгийг нээж хэлсэн үгэндээ “Бид эмх цэгц, эрэмбэ дараа, чанарын хүртээмжтэй байдлыг тодорхойлж тогтоон, тэдгээрийг хянаж,хэмжиж чаддаг болсон цагт л бодит хөгжилд хүрнэ. Стандарт бол шинжлэх ухаанд суурилсан, Улс орны хөгжлийн гол хэмжүүр, Үндэсний аюулгүй байдлын салшгүй хэсэг. Хүн амын амьдралын чанар, хэрэглээний аюулгүй байдлын баталгаа нь байх ёстой. Дэлхий ертөнц,амьдралын хэмнэл өөрчлөгдөж түүнийг даган хүний амьдралын тогтсон дүрэм, хэм хэмжээ ч хурдтай өөрчлөгдөж байна. Гэтэл бид амар тайван ,ая тухтай аж амьдралын наад захын хэрэгцээ шаардлагаа аль ч салбарт бүрэн шийдэж чадаагүй байгаа нь харамсалтай дүгнэлт юм. Нийгэм даяараа стандартыг зарчим болгох, зарчмаа дадал болгон хэвшүүлэх чанар, стандартын соёлыг түгээхэд Та бүхний үүрэг оролцоо, идэвх чармайлт хамгийн чухал юм шүү гэдгийг дахин онцлон хэлье” гэсэн юм.

Arslan.mn

Arslan.mn

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
645764
0 эможи

keyboard_arrow_up