УИХ-ын гишүүн Б.Энх-Амгалан, ЕТГ-ын дарга асан З.Энхболд нарт яллах дүгнэлт үйлдүүлэхээр болжээ УИХ-ын гишүүн Б.Энх-Амгалан, ЕТГ-ын дарга асан З.Энхболд нарт яллах дүгнэлт үйлдүүлэхээр болжээ
Сонгууль 2024 7 хоногийн тойм -22°C 2639.86 ₮
11 сарын 25, Даваа
Өнөөдөр

Arslan.mn

УИХ-ын гишүүн Б.Энх-Амгалан, ЕТГ-ын дарга асан З.Энхболд нарт яллах дүгнэлт үйлдүүлэхээр болжээ

2023 оны 4 сарын 03

Arslan.mn

“Нүүрсний” гэх хэрэгт холбогдуулан Говь-Алтай аймгаас сонгогдсон, УИХ-ын гишүүн, Аюулгүй байдал, гадаад бодлогын байнгын хорооны дарга, “Мишээл групп”, “Их Монгол Алтай групп” ХХК-ийн эцсийн өмчлөгч Б.Энх-Амгаланг яллагдагчаар татаад буй билээ.

Тэрбээр 2019-2020 онд Зам, тээврийн хөгжлийн сайдаар ажиллаж байхдаа тухайн үеийн Ерөнхийлөгчийн Тамгын газар (ЕТГ)-ын дарга асан З.Энхболдтой холбоотой гэх “Страто” ХХК-ийнханд давуу байдал олгосон хэрэгт яллагдагчаар татагдсан билээ. Тус компанийн хамаарал бүхий аж ахуйн нэгжийнхэн Өмнөговь аймгийн Цогтцэций сумын нутаг дахь “Эрдэнэс Тавантолгой” ХХК-ийн коксжих нүүрсний ордоос Говьсүмбэр аймагт байрлах баяжуулах үйлдвэр лүү нүүрс тээвэрлэдэг. Ингэхдээ говийн гурван аймгийн газар нутгийг экологийн доройтолд оруулсан хэрэгт шалгагдаж буй бөгөөд УИХ-ын болон ЕТГ-ын дарга асан З.Энхболд төрийн өндөр албан тушаал хашиж байхдаа эрх мэдлээ ашиглан тухайн үеийн Зам, тээврийн хөгжлийн сайд Б.Энх-Амгаланд нөлөөлж, бусдад давуу байдал олгуулсан хэрэгт холбогдоод байгаа юм. 

НПГ-аас З.Энхболдод улс төрд нөлөө бүхий этгээд албан тушаалаа урвуулан ашигласан гэх үндэслэлээр яллагдагчаар татаад, улмаар улсын хилээр гарахыг нь хязгаарлах саналыггуравдугаар сарын 24-нд шүүхэд хүргүүлсэн. Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Б.Батсайхан таслан сэргийлэх арга хэмжээ авах саналыг нь өнгөрсөн сарын 27-нд хэлэлцээд хүлээн аваагүй. Ингэхдээ З.Энхболдод эрүүгийн хэрэг үүсгэж, яллагдагчаар татсан тогтоолоо прокурор танилцуулаагүй, тайлбар, мэдүүлэг аваагүй байхдаа таслан сэргийлэх арга хэмжээ авах тухай санал шүүхэд ирүүлсэн нь хууль зөрчсөн гэж үзсэн юм.

Бидний авсан мэдээллээр өнгөрсөнгуравдугаар сарын 24-нд З.Энхболд өмгөөлөгчийнхөө хамт АТГ-т очиж яллагдагчаар татах тогтоолтой танилцсан ч гарын үсэг зуралгүй явсан аж. Шүүгч үүнийг нь өөр байдлаар дүгнэсэн юм байна. УИХ-ын гишүүн Б.Энх-Амгалан, УИХ-ын болон ЕТГ-ын дарга асан З.Энхболд нарыг “нүүрсний” гэх хэргийг шалгах тагнуул, цагдаа, АТГ-ын хамтарсан ажлын хэсгийнхэн мөрдөн шалгаж дуусаад яллах дүгнэлт үйлдүүлэхээр НПГ-т хэргийг нь хүргүүлжээ.

Прокуророос бүрэн эрхийг нь түдгэлзүүлэх санал УИХ-д оруулах дараачийн УИХ-ын гишүүн нь Б.Энх-Амгалан болох уу гэдгийг цаг хугацаа л харуулах нь.

 

Бэлтгэсэн: Г.Равжаа

Эх сурвалж: Өнөөдөр сонин

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
645816
1 эможи

Shudraga yos
2023-04-03 10:22
Ingej shalgahguiee AN MAN 2s tentsuu toonii humuus oruulj ireed baina saarmagjuulah gesen argal daa hulgai hiisen bol hunii ooriin gelgui shiitge
keyboard_arrow_up