М.Оюунчимэг: Цүнх баригчид их болсон. Энэ хүмүүс мэргэшсэн төрийн албан хаагчдын нэр хүндийг унагаадаг М.Оюунчимэг: Цүнх баригчид их болсон. Энэ хүмүүс мэргэшсэн төрийн албан хаагчдын нэр хүндийг унагаадаг
Сонгууль 2024 7 хоногийн тойм -22°C 2639.86 ₮
11 сарын 25, Даваа
Өнөөдөр

Arslan.mn

М.Оюунчимэг: Цүнх баригчид их болсон. Энэ хүмүүс мэргэшсэн төрийн албан хаагчдын нэр хүндийг унагаадаг

2023 оны 4 сарын 06

Төрийн албаны зөвлөлийн 2021, 2022 оны тайланг УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаанаар хэлэлцэж байна.

Энэ үеэр УИХ-ын гишүүн М.Оюунчимэг "Чуулганы хуралдаанаар уг асуудлыг хэлэлцэж байгаа нь төрийн албыг хүчтэй, хариуцлагатай болгоход чухал үүрэгтэй юм. 

Сүүлийн жилүүдэд наймаа, гуйлга, тохироо, нөлөөлөлд дунд төрийн алба үнэхээр хүчгүйдэж, сульдсан. Үүний нөлөөллөөс болж, бодит байдалд төрийн жинхэнэ албан хаагчдыг харлуулдаг болсон байна. 

Аливаа улс орны төрийн алба хүчтэй байж, иргэддээ шударга, шуурхай үйлчилдэг. Тэр хэмжээгээрээ улс орны хөгжил урагшилдаг юм.

Гэтэл манай улсын төрийн албанд цүнх баригчид, дарга дагаж гүйдэг хүмүүс их болсон. Энэ хүмүүс нь мэргэшсэн төрийн албан хаагчдынхаа нэр хүндийг унагаадаг. Үүний улмаас төр гэж замбараагаа алдсан, цомхотгох хэрэгтэй гэх яриа ч тархсан. Иймд бид зүгээр нэг тайлан сонсоод зогсохгүй заавал арга хэмжээ авах ёстой. 

Гаднын орнуудад төрийн албан хаагчаас авдаг шалгалтдаа тухайн хүний иргэдтэй харилцах хандлага, ёс зүй ямар байна вэ гэдэг шалгуур нэгдүгээрт байдаг. Харин манай улсад тухайн шалгуулагчийг унагаах, танин мэдэхүйн шинж чанартай хүнд асуултууд оруулж байгаа" хэмээв. 

ШУУД: 

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
645946
1 эможи

Зочин
2023-04-06 16:57
Төрийн алба үнэхээр нүсэр байна 1 хүний хийдэг ажлыг өнөөдөр 3-4 хүн хийж байна. Үйлчилгээний чанар харилцаа хандлага нь хангалтгүй байна, Цахимд шилжснээр орон тоо улам нэмэгдэж төрийн хэмнэлтийн хууль уланд гишгэгдэж байна. Ямэр мэдлэг чадваргүй цүнх баригч, арын хаалганы хүмүүсээр төрийн алба нөхөн хангагдаж байна. Залуучууд ажлын ачаалал даах чадваргүй байна. Сүүлийн үед авилга хээл хахуулийн хэрэгт оролцсон гэмт хэрэгтнүүдийн ихэнх нь залуучууд байна тэд аль болох амар хялбараар амьдрах буруу аргыг сонгож байна Ганхуяг Дулаанжаргал Аюурсайхан, иргэдийг залилан олон тэрбум төгрөгний хохирол учруулсан бүлэг хэрэгтэн, Хөвсгөлийн иргэдийн хуурч мэхэлсэн гэмт хэрэг бүгд залуучууд үйлдсэн байгаа
keyboard_arrow_up