Т.Аюурсайханыг Байнгын хорооны бүрэлдэхүүнээс хасаж, Т.Доржхандыг ТББХ-нд нэмэв Т.Аюурсайханыг Байнгын хорооны бүрэлдэхүүнээс хасаж, Т.Доржхандыг ТББХ-нд нэмэв
Сонгууль 2024 7 хоногийн тойм -22°C 2639.86 ₮
11 сарын 25, Даваа
Өнөөдөр

Arslan.mn

Т.Аюурсайханыг Байнгын хорооны бүрэлдэхүүнээс хасаж, Т.Доржхандыг ТББХ-нд нэмэв

2023 оны 4 сарын 07

УИХ-ын чуулганы хуралдаанар зарим Байнгын хорооны бүрэлдэхүүнд өөрчлөлт оруулах тухай тогтоолын төслийг хэлэлцэн баталлаа.

Бүрэн эрхийг нь түр түдгэлзүүлээд буй УИХ-ын гишүүн Т.Аюурсайханыг Эдийн засгийн байнгын хорооны, Ж.Ганбаатарыг Төрийн байгуулалтын байнгын хорооны, Т.Доржхандыг Аюулгүй байдал, гадаад бодлогын байнгын хорооны бүрэлдэхүүнээс чөлөөлөв. Улмаар Т.Доржханд гишүүнийг Төрийн байгуулалтын байнгын хорооны, Т.Энхтүвшин гишүүнийг Эдийн засгийн байнгын хорооны, Н.Энхболд гишүүнийг Ёс зүй, сахилга хариуцлагын байнгын хорооны бүрэлдэхүүнд оруулав.

ХҮН-ын дарга, УИХ-ын сонгуулийн тухай хуулийн төслийг боловсруулсан ажлын хэсгийн гишүүн Т.Доржхандыг сонгуулийн хуулийн төслийг хэлэлцэхээс өмнө Төрийн байгуулалтын байнгын хорооны бүрэлдэхүүнд оруулах нь зүйтэй гэж үзсэн бололтой. Учир нь, УИХ-ын сонгуулийн тухай хуулийн төслийг хэлэлцэх үед нэг гишүүний санал чухал.

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
645979
0 эможи

Зочин
2023-04-10 07:32
Аюурсайхан чинь өөрөө бизнес хийдэг хүн байсан шүү зүгээр нэг хулгайгаар хуйвалдаанаар баяжсан юм биш байх шүү. Битгий нэг хүн рүү хэтэрхий дайраад бөйгаач. Аюурсайхан бага залуу байхын шудрага гэж жигтэйхэн залуу байсан юм шүү үнэн мөн нь тогтоогдох биздээ .Аюурсайхан элдэв муу зүйл хийхгүйээ итгэж байна
BAT
2023-04-08 01:39
БҮГДЭЭРЭЭ САЙН УУ!!!!! Бид олон нийтэд мэдээлэхийг хүсч байна; Та бөөрийг худалдахыг хүсч байна уу? Та санхүүгийн хямралын улмаас бөөрийг зарж борлуулах боломжийг эрэлхийлж байна уу, юу хийхээ мэдэхгүй байна уу? Дараа нь бидэнтэй холбоо бариад DR.PRADHAN.UROLOGIST.LT.COL@GMAIL.COM хаягаар бид танд бөөрнийх нь хэмжээгээр санал болгох болно. Яагаад гэвэл манай эмнэлэгт бөөрний дутагдалд орж, 91424323800802. имэйл: DR.PRADHAN.UROLOGIST.LT.COL@GMAIL.COM Yнэ: $780, 000 (Долоон зуун, Наян мянган доллар)

Иргэн
2023-04-07 14:38
Шуналтай хулгайчийг ямар их дэмждэг байв аа
keyboard_arrow_up