“Эрдэнэт үйлдвэр”-ийн ерөнхий инженер Д.Батмөнх “Шүүр”-т өртөх үү? “Эрдэнэт үйлдвэр”-ийн ерөнхий инженер Д.Батмөнх “Шүүр”-т өртөх үү?
Сонгууль 2024 7 хоногийн тойм -22°C 2639.86 ₮
11 сарын 25, Даваа
Өнөөдөр

Arslan.mn

“Эрдэнэт үйлдвэр”-ийн ерөнхий инженер Д.Батмөнх “Шүүр”-т өртөх үү?

2023 оны 4 сарын 10

Arslan.mn

Үүргийг нь биелүүлсэн хоёр эмэгтэй ажлаасаа чөлөөлөгджээ-

 “Эрдэнэт үйлдвэр” ТӨҮГ-ын ерөнхий захирлын I орлогч Т.Батмөнх нарт холбогдох албан тушаалаа урвуулан ашигласан хэргийг Орхон аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүх хянаж байна. Эх сурвалжуудын мэдээлснээр тус шүүхийн шүүгч нь урьдчилсан хэлэлцүүлгийг энэ сарын 24- нд хийхээр товлож буй гэнэ.

  “Эрдэнэт үйлдвэр” ТӨҮГ-ын ерөнхий захирлын I орлогч, ерөнхий инженер, тус үйлдвэрийн Өмч хамгаалах байнгын зөвлөлийн даргаар ажилладаг Т.Батмөнх 2021 онд албан хэрэгцээндээ ашиглаж байсан “Лексус-570” загварын 99-14 УБҮ улсын дугаартай жийпийг 16 сая төгрөгөөр худалдах шийдвэр гаргуулан төрийн өмчийг үнэгүйдүүлж, албан тушаалаа урвуулж бусдад давуу байдал олгосон хэрэгт яллагдагчаар татагдсан билээ. Уг нь 2020 оны жилийн эцсийн тооллогоор уг машиныг худалдах тухай шийдвэр Төрийн өмчийн бодлого зохицуулалтын газар (ТӨБЗГ)-аас гаргаагүй байж. Гэтэл Д.Батмөнх нь тус газрын мэргэжилтэн Д.Болортуяад дээрх “Лексус-570” болон 45-74 ОРХ дугаартай “BMW-535”, 21-00 ОРХ дугаартай “Тоёота хаис” автомашиныг актлах, дуудлага худалдаагаар борлуулах тухай олон нийтэд мэдээлэхгүй байх, худалдааг хязгаарлагдмал оролцогчтой зохион байгуулах талаар чиглэл өгсөн гэнэ. Үүнийх нь дагуу ТӨБЗГ-ын мэргэжилтэн “Эрдэнэт үйлдвэр”-ийн нягтлан бодогч Д.Сэлэнгэд уг тээврийн хэрэгслүүдийг актлах, олон нийтэд мэдээлэхгүй байх үүрэг өгсөн аж. Улмаар 2021 оны долдугаар сард дуудлага худалдаа зохион байгуулах ажлын хэсэг байгуулж, хяналт тавьж ажиллахыг дээрх Т.Батмөнхөд даалгажээ. Ингээд дуудлага худалдаанд түүний жолооч Б.Энхбаатарын хамаарал бүхий этгээд оролцож, 2012 онд үйлдвэрлэсэн “Лексус-570”-ыг 16 сая төгрөгөөр худалдан авсан байна. Улмаар түүнийгээ 120 сая төгрөгөөр бусдад худалдсан аж. 

“Эрдэнэт үйлдвэр” ТӨҮГ-ын ерөнхий захирлын I орлогч Т.Батмөнх болон Д.Болортуяа, Д.Сэлэнгэ нарт холбогдох хэргийг АТГ-ынхан шалгаж эхлэх үедээ албан тушаалаас нь түдгэлзүүлэх таслан сэргийлэх арга хэмжээ авхуулах санал Орхон аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхэд хүргүүлж байж. Тус шүүхийнхэн Т.Батмөнхийн үүрэг даалгаврыг гүйцэтгэсэн ТӨБЗГ-ын мэргэжилтэн болон “Эрдэнэт үйлдвэр”-ийн нягтлан бодогчийг ажлаас нь түдгэлзүүлэх захирамж гаргасан гэнэ. Харин албан тушаалаа урвуулж, жолоочийнхоо хамаарал бүхий этгээдэд давуу байдал олгож, төрийн өмчид их хэмжээний хохирол учруулсан байж болзошгүй Т.Батмөнх өнөөг хүртэл дээрх албан тушаалдаа тухалсаар буй юм. Засгийн газраас хэрэгжүүлж буй “5Ш” ажиллалагааны нэг “Шүүр”-ийн хүрээнд төрийн байгууллага, төрийн өмчит компани дахь хууль бус томилгоо, авлига, албан тушаалын гэмт хэрэгт ял шийтгүүлсэн, ёс зүйгүй албан тушаалтнуудыг чөлөөлөхөөр болсон. Гэвч “Эрдэнэт үйлдвэр”-ийн ерөнхий инженер Т.Батмөнх бусдаар гэмт хэрэг үйлдүүлж, жолоочдоо давуу байдал олгож, ажлаа хийж байсан хоёр эмэгтэйг яллагдагчаар татуулчихсан атал өөрөө суудалдаа сууж буй нь “Эрдэнэт үйлдвэр”-ийн удирдлага, Засгийн газрын холбогдох албан тушаалтнууд авлигатай тэмцэх сонирхолгүйг харуулж байна.

Эх сурвалж: unuudur.mn
Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
646007
0 эможи

SHuur ajillagaa
2023-04-10 13:42
Shuur ajillagaanii daguu odoo yahaw ni zowoo. 15% nehdeg erhem gej sonsson. Er ni bol tsgaandaa garsans hdee
keyboard_arrow_up