ШУУРХАЙ: Үндэсний аврах бригад түймрийн голомт руу НИСНЭ ШУУРХАЙ: Үндэсний аврах бригад түймрийн голомт руу НИСНЭ
Сонгууль 2024 7 хоногийн тойм -22°C 2639.86 ₮
11 сарын 25, Даваа
Өнөөдөр

Arslan.mn

ШУУРХАЙ: Үндэсний аврах бригад түймрийн голомт руу НИСНЭ

2023 оны 4 сарын 10

Arslan.mn

Өчигдөр буюу 2023.04.09-нд Монгол Улсын Шадар сайд С.Амарсайханд Онцгой комиссын нарийн бичгийн дарга, хурандаа Т.Баярхүү, ОБЕГ-ын Гал түймэртэй тэмцэх газрын дарга, хурандаа Ц.Нямбаяр нар Дорнод, Сүхбаатар аймагт гараад буй гал түймрийн нөхцөл байдлын талаар танилцууллаа. 

Сүхбаатар аймгийн Эрдэнэцагаан сумын “Хадын булаг” багийн “Уртын цагаан” гэдэг газар аймгийн төвөөс зүүн урд зүгт 290 км-т, сумын төвөөс зүүн зүгт 70 км-т дөрөвдүгээр сарын 08-ны өдөр гарсан хээрийн түймрийг унтраахаар ажиллаж байна. Гал түймрийг унтраах ажиллагаанд Сүхбаатар аймгийн Онцгой байдлын газар, Дорнод, Сүхбаатар аймгуудын Хилийн цэргийн ангиуд, Дорнод аймгийн Матад, Халхгол, Сүхбаатар аймгийн Эрдэнэцагаан сумын Гамшгаас хамгаалах алба, мэргэжлийн ангийн гишүүд, иргэд ажиллаж байгаа аж.

Энэ үеэр Шадар сайд С.Амарсайхан хүн хүчээ нэмэгдүүлэх, шаардлагатай арга хэмжээг цаг алдалгүй авч ажиллах, ОБЕГ-ын Гал түймэртэй тэмцэх газрын хэлтсийн дарга, дэд хурандаа П.Соронзонболдоор ахлуулсан Үндэсний аврах бригадын алба хаагчид, Зэвсэгт хүчний 303 дугаар ангийн нисдэг тэрэг //МИ-171/-ээр түймрийн голомт руу нисгэхийг үүрэг болгосон юм.

Өнөөдрийн байдлаар цаг агаарын хүндрэлтэй нөхцөл байдлын улмаас гал түймрийн тархалт нэмэгдэж байгаа тул унтраах үйл ажиллагаанд хүч нэмэгдүүлэхээр Хэнтий, Сүхбаатар аймгийн Онцгой байдлын газрын алба хаагчид замдаа гарсан байна.

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
646011
0 эможи

keyboard_arrow_up