Х.Нямбаатар: Кёкүшюзан Д.Батбаяр болон түүний эхнэртэй холбоотой маш тодорхой хэргүүд байдаг Х.Нямбаатар: Кёкүшюзан Д.Батбаяр болон түүний эхнэртэй холбоотой маш тодорхой хэргүүд байдаг
Сонгууль 2024 7 хоногийн тойм -22°C 2639.86 ₮
11 сарын 25, Даваа
Өнөөдөр

Arslan.mn

Х.Нямбаатар: Кёкүшюзан Д.Батбаяр болон түүний эхнэртэй холбоотой маш тодорхой хэргүүд байдаг

2023 оны 4 сарын 10

Хууль зүй, дотоод хэргийн сайд Х.Нямбаатар кёкүшюзан Д.Батбаяр, Т.Баясгалан, Н.Болормаа, Б.Цэрэндорж нарт холбогдох хэргийг шүүн, цагаатгасан шүүгч нарыг Шүүхийн сахилгын хороонд хандаж, “шүүлгүүлнэ” гэдгээ мэдэгдээд байна.

Тэрбээр энэ талаар хэвлэлд өгсөн өнөөдрийн /2023.04.10/ ярилцлагадаа “Кёкүшюзан Д.Батбаяр болон түүний эхнэртэй холбоотой маш тодорхой хэргүүд байдаг. Эцэст нь шүүх дээр жил гаруй хугацаанд барьж байгаад хэрэгсэхгүй болголоо. Д.Мөнх-Эрдэнийн хэрэгт алх цохьдог, Т.Бадамжунайг ирдэг өдөрт тааруулаад хаачихаж байгаа юм. Шүүх засаглал нь цэвэр тунгалаг байхгүйгээр шударга ёс тогтохгүй ээ гэж зургаа, долоон жилийн өмнөөс ярьж байна. Цаашдаа ч энэ талаар юм хийхгүй бол эздэдээ үйлчилдэг шүүгчид байсаар байна. Үүний тод жишээ нь Хан-Уулын шүүхийн шүүгчид боллоо.

… Хэргүүдийг "Кёкүшюзан"-ы хэрэг шиг шийдээд байвал бүр хэцүү болно. Шүүхийн сахилгын хороонд хандана гэж бодож байгаа. Шийдвэр гаргасан шүүгч нартай холбогдуулж, өөрөө хандана” гэжээ.

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
646012
3 эможи

Зочин
2023-04-10 23:01
Илт буруу шүүж байгаа шүүгчидийг бүртгэж байгаад тусгай хороогоор оруулаж нягт шалгалт явуулахгүй бол өчнөөн хүнийг амьдралаар нь тоглож байгаа шүү .Монголын шүүхэд ард иргэд итгэхээ байсан саяхан нөлөө муу лайвчин МөнхЭрдэнэг аймаар хэлмэгдүүлчихлээшдээ
Зочин
2023-04-10 21:27
Зев шуу, шуух шууж чадахгуй бол нийгэм яаж эруулжих бэ!!!
Зочин
2023-04-10 17:59
Demjij bna
Зочин
2023-04-10 15:55
Зөв тууштай байгаарай өөрийг чинь ард түмэн дэмжиж байгаа шүү
keyboard_arrow_up