ШУУРХАЙ: АТГ-аас “Цемент шохой” ТӨХК-ийн Л.Наранбаатарын албан өрөө, гэрт  НЭГЖЛЭГ хийжээ ШУУРХАЙ: АТГ-аас “Цемент шохой” ТӨХК-ийн Л.Наранбаатарын албан өрөө, гэрт НЭГЖЛЭГ хийжээ
Сонгууль 2024 7 хоногийн тойм -22°C 2639.86 ₮
11 сарын 16, Бямба
Өнөөдөр

Arslan.mn

ШУУРХАЙ: АТГ-аас “Цемент шохой” ТӨХК-ийн Л.Наранбаатарын албан өрөө, гэрт НЭГЖЛЭГ хийжээ

2023 оны 4 сарын 18

Arslan.mn

АТГ-аас “Цемент шохой” ТӨХК-ийн гүйцэтгэх захирал Л.Наранбаатарын албан өрөө болон гэрт нь нэгжлэг хийжээ. 

Тодруулбал, тус газраас Л.Наранбаатарын Хөтөл дэх албан өрөө болон гэрт нь хоёр дахь өдрөө нэгжлэг хийж байгаа талаар эх сурвалж мэдээллээ. 

Энэ талаар бид АТГ-аас тодруулахад “Шалгалт үргэлжилж байгаа тул энэ талаар дэлгэрэнгүй мэдээлэл өгөх боломжгүй.” гэв.

Одоогоор яг ямар шалтгаанаар нэгжлэг хийж байгаа нь тодорхойгүй байна.

Ташрамд дурдахад, Л.Наранбаатарыг компанийн удирдах албанд ажилладаг нэгэн эмэгтэйд бэлгийн сэдэл бүхий хэл ярианы хүчирхийлэл үйлдсэн талаарх мэдээлэл гараад байсан бөгөөд тухайн эмэгтэй өнгөрсөн даваа гарагт цагдаагийн байгууллагад гомдол гаргасан байна. Тиймээс цагдаагийн байгууллагаас тус хэрэгт бүртгэлтийн хэрэг нээн шалгаж эхэлсэн талаар бид өмнө мэдээлж байсан.

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
646210
0 эможи

Л.Наранбаатар

Холбоотой мэдээ

keyboard_arrow_up